ТРАМП МЭЙТЭЙ ТУСГАЙЛАН УУЛЗАХГҮЙ

О.Шүрэнцэцэг
2019/06/04

Их Британид албан ёсны айлчлал хийж буй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нь Британий Ерөнхий сайд Тереза Мэйтэй ганцаарчлан уулзахгүй болсон тухай “Daily Mail” мэдээлж байна. Мэй ба Трамп нар нь сайд нар ба өндөр албан тушаалтнуудын хүрээнд уулзалт явуулахаар болжээ. Гэхдээ хоёр удирдагчидбогино хугацаанд албан бус байдалд ганцаарчлан уулзаж санал солилцох боломж гарах аж. Ийм өндөр түвшний айлчлалын үеэр биечлэн уулзалт хийхгүй байх нь тун ховор тул олны анхаарлыг илүүтэй татаж байгаа нь мэдээж.

Тереза Мэй энэ долоо хоногийн сүүлээр суудлаасаа огцрох гэж байгаа нь уулзалтыг ийм түвшинд хийхэд хүргэсэн байж болох юм. Дональд Трамп нь удахгүй огцрох Мэй гэхээсээ илүү түүний суудалд сууж магадгүй хүмүүстэй уулзаж санал бодол солилцоход илүүтэй анхаарч байгаа бололтой. Тухайлбал, тэрээр Британийн Ерөнхий сайд болох магадлал хамгийн өндөр гэгдэж буй Гадаад харилцааны сайд асан Борис Жонсон ба “Brexit” намын дарга Найжел Фараж нартай биечлэн уулзахаар болжээ.

Б.Бадрал


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18