“ХАРИУ НЭХДЭГГҮЙ БУЯНТАН” ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

О.Шүрэнцэцэг
2019/06/03

Эх үрсийн баярыг тохиолдуулан  эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсох зорилгоор Нийслэлийн Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбоо , УИХ-ын гишүүн Б. Саранчимэгийн санаачлагаар “ Хариу нэхдэггүй буянтан” хүндэтгэтгэлийн арга хэмжээ  Төрийн ордны их танхимд боллоо.

Тус арга хэмжээг гурав дахь жилдээ  зохион байгуулж байгаа  бөгөөд Нийслэлийн есөн дүүргийн ажил амжилтаараа тэргүүлэгч 1000 гаруй эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцлоо.

Хүндэтгэлийн арга хэмжээнд НАМЭХ-ны дарга ,  УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга ,Б. Саранчимэг,  Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд С. Чинзориг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Амарсайхан , НАМЭХ-ны тэргүүлэгчид , Монгол Улсад суугаа гадаадын элчин сайдын гэргий нар болон албаны хүмүүс оролцлоо.

Үйл ажиллагааг нээж УИХ-ын гишүүн Б. Саранчимэг  ээжүүддээ хүндэтгэл үзүүлж баяр хүргэлээ .

Тэрээр хэлсэн үгэндээ: “Ногоон бодлого бол эх үрсийг дэмжсэн суурь  бодлого. Үүний төлөө хөдөлмөр зүтгэлээ зориулж эмэгтэйчүүд хамтран ажилладаг.   Бүр цаашилбал, Эх хүүхдийн эрүүл мэнд боловсролын асуудал,  нийгэм хамгаалал халамжийн асуудал, тэдний хөгжих боломж , орчин нөхцөлийн бүрдүүлсэн төрийн тогтвортой бодлогын төлөө эмэгтэйчүүд хамтран хичээн ажиллаж байна. УИХ-ын гишүүнийхээ хувьд , цэцэрлжгт хүрээлэнгийн тухай хуулийг санаачилсан. Мөн Ус бохирдуулсаны төлбөрийн тухай хуулийн төслийн ажлын багийг ахалж батлуулсан.  Эдгээрэс гадна оюуны спортын түгээн дэлгэрүүлэх “ Ногоон бэрс“хөтөлбөрийг санаачилж үе шаттай амжилттай хэрэгжүүлж байна. “ гэлээ.

Салбар бүрийн төлөөлөл , ажил, амьдрал, хийж бүтээснээрээ бусдадаа үлгэр дууриал болсон эмэгтэйчүүдийг “ Хүндэт эмэгтэй , өргөмжлөлөөр шагнаж урамшууллаа.

Мөн хүрэлцэн ирсэн эмэгтэйчүүдэд “ Монголын хатдын нууц товчоо “ номыг бэлэглэсэн юм. Жил бүр эхчүүд, эмэгтэйчүүддээ хүндэтгэн энэхүү сайхан арга хэмжээг зохион байгуулдагт баярлаж байгаагаа олон хүмүүс илэрхийллээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18