Олон улсын “Талын салхи-2019” мото наадмын нээлт зургадугаар сарын 8, 9-ний өдөр Сүхбаатарын талбайд болно. Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү мото наадамд чоппер моторын дуунд нэгдсэн 800 төмөр хүлэгтэн оролцох ажээ. Мото наадмын нээлтийн ёслолын дараа төмөр хүлэгтнүүдийн цуваа “Чингис хааны морьт хөшөө цогцолбор” тийш хөдлөх юм байна.Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мотоциклийн спортын хорхойтон бөгөөд энэ удаагийн наадмыг нээж, тус парадад нэгдэн хамт хөдлөх юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна