МУ-ын гавьяат жүжигчин, Буриад улсын Төрийн соёрхолт, дуучин Г.Ариунбаатар ОХУ-ын Санкт-Петербургийн Мариинскийн театрт гэрээгээр ажиллахаар болсон байна.
Г.Ариунбаатар ярихдаа "Зургадугаар сарын нэгнээс ОХУ-ын Санкт-Петербургийн Мариинскийн театрт үндсэн ажил маань эхэлж байгаа. ОХУ-д амьдрахаар бичиг баримт бүрдүүлэх гээд удаан хугацаанд визээ хөөцөлдөж, сая нэг юм эцэслэгдэж байна. Удахгүй ОХУ руу явна. Тэндээ ОХУ-ын Санкт-Петербург хотноо ажиллаж, амьдрахаар суурьшина" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна