АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, УСНЫ ЧИГЛЭЛЭЭР ИРАН, ЛИВАН УЛСУУДТАЙ ХАМТАРНА

О.Шүрэнцэцэг
2019/05/29

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Бүгд найрамдах Иран улсын Элчин сайд Муххамед Кешаварзадех, Бүгд найрамдах Ливан улсын Элчин сайд Мила Жаббор нарыг хүлээж авч уулзлаа.БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Бүгд найрамдах Иран улсын Элчин сайдтай хийсэн уулзалтын эхэнд Иран улстай түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, усны менежментийн туршлага судлах зэргээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Бүгд найрамдах Иран улсын Элчин сайд Муххамед Кешаварзадех Монгол, Иран улс эртний харилцаатай улс учир түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа  илэрхийлээд Ил хаант улсын үеийн музейн үзмэрүүдийг Монголын музейд түр хугацаагаар байршуулах боломжтой гэдгийг мэдэгдсэн юм. Мөн тэрбээр перс хэлний чиглэлээр суралцах сонирхолтой монгол оюутнуудад тэтгэлэг олгох боломжтойг ч энэ үеэр илэрхийлсэн.Бүгд найрамдах Ливан улсын Элчин сайдтай хийсэн уулзалтын эхэнд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Ливан улсын аялал жуулчлал, усны салбарын туршлагаас хуваалцаж, хамтарч ажиллах боломжтойг дуулгасан юм. Бүгд найрамдах Ливан улсын Элчин сайд Мила Жаббор Монгол Улстай бүх талаар хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18