ИЛ ЗАДГАЙ ЛАГ АСГАХДАА МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГАД МЭДЭГДЭЭГҮЙ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/05/28

Манай сурвалжлах баг өчигдөр Төв цэвэрлэх байгууламжийн лагийг СХД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэрт, айл, ААН-үүдийн хашаатай залган ил задгай асгаж байгааг газар дээрээс нь сурвалжлан хүргэсэн. Лаг зөөвөрлөх энэ ажил ирэх зургаадугаар сарын 30-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд 20 тонн-ын даацтай 22 автомашин тасралтгүй ажиллаж байгааг лаг зөөвөрлөх ажлыг хариуцан гүйцэтгэж байгаа Эко тайхи ХХК-ийн ажилтан хэлсэн. Тэгвэл иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд нөлөөлж буй, СХД-ийн төдийгүй нийслэлийн иргэдийг өмхий агаараар амьсгалуулж байгаа энэ үйлдлийг Мэргэжлийн хяналтын байгууллага мэдээгүй байна. Уг нь лаг зөөвөрлөх ажил эхлэхээс өмнө энэ ажлын гүйцэтгэгч Барилга хот байгуулалтын яамнаас НМХГ-т мэдэгдэх ёстой байжээ. Харин манай сурвалжлагын мөрөөр СХД дэх Мэргэжлийн хяналтын газрын байцаагч газар дээр нь ирж танилцсан бөгөөд шалгалтын ажиллагааг эхлүүлэхээ мэдэгдсэн. Ингэхдээ эхний ээлжинд бичиг баримтын шалгалт хийж, дараагаар агаарт цацагдаж буй хор хөнөөл, өмхий үнэрийн судалгааг хийнэ гэсэн мэдээллийг өгсөн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18