ХЗБХ-НЫ ДАРГАД Х.НЯМБААТАР, Л.МӨНХБААТАР НАР ЯРИГДАЖ ЭХЭЛЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/05/27

Маргааш  УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны даргыг  шинээр сонгоно. Тэгвэл тус байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Х.Нямбаатар нарын нэрс яригдаж эхэлжээ.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар гэж хэн бэ?

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1995 онд

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 10 жилийн сургууль

1999 онд

Монгол Улсын их сургууль Хууль зүйн дээд сургууль, эрх зүйч, бакалавр

2008 онд

Отгонтэнгэр их сургууль, хууль зүйн ухааны магистр

2012 оноос

Монгол улсын их сургуулийн Төгсөлтийн дараахь сургууль, Хууль зүйн ухааны докторант

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

1999-2000 онд

Хууль зүйн яамны Эрх зүйн шинэтгэлийн стратегийн нэгдсэн төлөвлөлтийн газарт мэргэжилтэн

2000-2006 онд

Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн

2006-2008 онд

Хууль зүй, дотоод хэргийн яамны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга

2008-2009 онд

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн дарга, улсын ерөнхий байцаагч

2009-2011 онд

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, улсын ерөнхий бүртгэгч

2012 онд

Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх

2013 онд

Монгол Ардын Намын даргын зөвлөх

2014-2016 онд

“Хөвсгөл хөгжил” сангийн тэргүүн

2016 оноос

Монгол Улсын Их Хурлын гишүүн

Харин УИХ-ын гишүүн Х.Нямбаатар гэж хэн бэ?

Х.Нямбаатар 1996-2002 онд Орхон Их сургуульд, 2006-2008 онд Цагдаагийн академид /Хууль сахиулахын Их сургууль/, 2008-2012 онд Удирдлагын Академид суралцаж төгсчээ. Хуульч, боловсрол судлаач мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр, Төрийн удирдлагын докторант зэрэгтэй.

2000 оноос Орхон Их сургуульд хуулийн салбар шинээр нээгдэхэд нь тэндээ Төр эрхзүйн онолын багшаар 7 жил ажиллаж ажлын гараагаа эхэлжээ. 2007-2009 онд Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгчөөр ажилласан байна. 2009-2012 онд СХД-ийн ЗДТГ-т мэргэжилтэн, хэлтсийн дарга, даргын үүрэгч гүйцэтгэгч, дараа  нь 2012 оноос ИТХ-ын дарга гэх мэтчилэн шат дараатай төрийн албыг хашжээ.

СХД-ийн Улаан загалмайн нийгэмлэгийн тэргүүн, НАМЗХ-ны холбооны дарга, МАН-ын дэд дарга, тэргүүлэгч, ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгчийн сонгуульт ажилтай.

2012 онд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын сонгуульд намын жагсаалтыг тэргүүлж нэр дэвшиж байхад нь эмнэлгийн газар булааж орон сууц барилаа, төрийн албыг төрлийн алба болгож,  төрсөн дүүгээ төрийн албанд оруулсан гэх зэрэг түүнтэй холбоотой таагүй мэдээллүүд хэвлэлээр гарч байсан ч удалгүй хэвлэлийнхэн түүнээс албан ёсоор уучлалт гуйж байв.

ИТХ-ын даргаар ажиллах хугацаандаа 25 хороотой байсан СХД-т долоон хороог нэмж эмхлэн байгуулжээ. Байгаль орчныг доройтуулж буй ААН, байгууллагатай идэвхтэй тэмцдэг.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18