М.ЭНХБОЛДЫН ОЛГОСОН 800 МКВ ГАЗАР 15 ЖИЛИЙН ХУГАЦААНД 2174 МКВ БОЛТЛОО ТОМОРЧЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/05/27

Нийслэлийн ХУД-ийн 1-р хороо, 16-р байрны урд талын ногоон байгууламжид “Номин реалтор” ХХК савраа дүрж, 16 давхар байшин барихаар газрын хөрсийг сэндийчиж эхэллээ. Харин иргэд эсэргүүцэж, хамгаалалтын булиа залуустай тэмцэлдэн, хүчин мөхөстөж, хоёр эмэгтэй гараа гэмтээн, гипсдүүлээд байна. Гэсэн ч тэдний санаа зориг гэмтсэнгүй. Өнгөрсөн баасан гарагаас оршин суугчид зохион байгуулалтад орж, ногоон байгууламж дээрээ майхан барьж, 3 цагаар ээлжлэн өдөр шөнөгүй манаанд гараад байна. Иргэдийг “байгаль орчны хамгаалагч” болтол нь хотын үе үеийн дарга нар газар олгожээ. Номин реалтор ХХК-ийн савар, техникийн шанага хүрсэн энэ газрыг анх 2004 онд Улаанбаатар хотын захирагч М.Энхболд иргэн н.Баттөмөрт эзэмшүүлжээ. Ингэхдээ 800 мкав газрыг үйлчилгээний газрын зориулалттай олгосон байна. Энэ газар цааш Цаст констракшн ХХК-д зарагдаж, тэндээсээ 2009 онд Номин холдинг-т зарагдахдаа газрын хэмжээ 1970 мкав болж томорсон байна. Харин өнөөдөр Номин реалторын барих гээд байгаа 16 давхар байшин нь 2194 мкав газарт баригдахаар зураг төсөл нь бэлэн болжээ. ХУД-ийн оршин суугчид Засаг даргатайгаа нэгдэн уг газрын зөвшөөрлийг цуцалж өгөхийг одоогийн нийслэлийн Засаг дарга С.Амарсайханаас хүсч, албан хүсэлтээ хүргүүлээд байна. Үе үеийн Засаг дарга нарын шийдвэр хэвээр үлдэх, эсвэл иргэдэд ээлтэй ганц ч гэсэн ногоон байгууламжийг хэвээр үлдээх эсэхийг С.Амарсайхан дарга шийдэх нь ээ. Хотын иргэддээ ээлтэй Засаг дарга байх, газрын наймаачдыг дэмжигч байх нь энэ шийдвэрээр тодорхой болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18