Малын хулгайн хэрэг гарсаар байна. Өнгөрсөн лхагва гарагт СХД-ийн 32 дугаар хорооны малчин Б-гийн азарга адуунаас нэг үрээ ор сураггүй алга болжээ.
Малчин Б нь үрээгээ гурав хоног эрэн хайсны эцэст уржигдар амьдаар нь олжээ. Тодруулбал, Хүй долоо худгийн ойролцоох уулын жалганд малын хулгайчид адууг нь бариад авчихсан яг нядлах гэж байхад нь үйлдэл нь барьжээ.Тэнд гурван хүн байсан бөгөөд нэг согтуу нь “Адууг чинь алаад махыг нь ачих гээд хотруу унаа дуудчихсан байсан юм. Хулгайлсан хүнийг яадаг юм” гэж томорчээ.
Ингээд малчин Б нь цагдаагийн байгууллагад мэдэгдэж, үрээгээ алуулахаас өмнө олж авсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна