УУРХАЙД НУРАЛТ ҮҮССЭНИЙГ ДҮҮ МИНЬ ХЭЛСЭН Ч ЦАЛИНГААР НЬ БАРЬЦААЛСААР АМИЙГ НЬ АВЧИХЛАА

О.Шүрэнцэцэг
2019/05/25

Тавдугаар сарын 23-ны өдөр буюу уржигдар 23.00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Нарангийн гол гэдэг газарт үйл ажиллагаа явуулдаг "Шарын гол майнинг" алтны уурхайд осол гарч, 29 настай нэг ажилтан одоо болтол олдоогүй байна. Тодруулбал, уурхайн тогтоол нууранд нуралт болж 60 тоннын том оврын автомашинтайгаа унасан байна. Осол болсноос хойш 36 цаг болж байгаа боловч том оврын автомашин нь ч харагдахгүй, осолдсон иргэнийг гаргаж авч чадаагүй байна. Ослын газарт Дархан-Уул аймгийг Онцгой байдлын газраас 10, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас 7 алба хаагч ажиллаж байна. Осолдсон иргэн 29 настай, аав, эхнэрийнхээ хамт амьдардаг байжээ. Тэрээр энэ сарын 4-ний өдөр цалингаа авсан бөгөөд цалин олгосон компани нь "Нагай"  ХХК гэх байгууллага байжээ. Гэвч уурхайн нэр нь "Шарын гол майнинг" хэмээн ар гэрийнхэнд нь уурхайн ажилчид хэлсэн байна. Тухайн газарт осолдсон иргэний ар гэрийнхэн байгаа бөгөөд эгчээс нь зарим зүйлийг тодруулсан юм.

Тэрбээр хэлэхдээ, "осол болсон өдөр 6 хово машинтай жолооч, 2 ковштой жолооч ажиллаж байсан байна. Өдөр нь яг тэр газарт шороо нурж эхэлсэн тул ээлжийн ахлагчдаа хэлсэн байна. Дүү маань "нуралт явагдаж байна. Би энд шороо асгармааргүй байна. Өөр газарт асгая" гэхэд ээлжийн ахлагч нь "наанаа асга. Заасан газарт асгахгүй бол ажлаасаа гар" гэж бусад ажилчдын дэргэд загнаса байна. Тэгээд ажлаасаа гаръя гэтэл цалинг нь өгөхгүй" гэжээ. Дүү маань 05.30-нд цалингаа аваад буух хуваарьтай байсан учир тэсч гүрийж байгаад л амиа алдчихлаа. Маш их гомдолтой байна. Ослын газарт уурхайн дарга нар ч алга. Ганц менежер нь компанийнхаа нэрийг ч хэлэхгүй байна. Миний дүүг явж очоод үх гээд түлхчихлээ, энэ уурхайн удирдлагууд" гэсэн мэдээллийг өглөө.

Уурхайн ажилчдын хэлж байгаагаар энэ уурхай нь 50 гаруй ажилчинтай бөгөөд шөнөөр ажилладаг, ингэхдээ дохиологч, гэрэлтүүлэгч, ХАБ-ын инженер байгаагүй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18