Т.АЮУРСАЙХАНЫГ БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГААР СОНГОХЫГ ДЭМЖЛЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/05/22

Байнгын хорооны энэ удаагийн хуралдаанаар “Бусад” асуудлын хүрээнд Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал хэлэлцэж, энэ талаарх саналыг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулсан юм.Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т заасны дагуу Байнгын хороог Улсын Их Хурлаас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлэхээр заасныг үндэслэн Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайханыг тус Байнгын хорооны даргаар сонгуулахаар МАН-ын бүлгээс санал болгон нэр дэвшүүлж буйг намын бүлгийн дарга дурдаад нэр дэвшигчийн товч намтрыг танилцуулав.

Байнгын хорооны даргад нэр дэвшигч Т.Аюурсайхан нь 1993 онд нийслэлийн 23 дугаар дунд сургууль, улмаар 1995-1999 онд БНТУ-ын Докуз Ейлүл их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсөж, 2004-2006 онд Сөүлийн Үндэсний их сургууль, Японы Олон улсын их сургуульд олон улсын хөгжлийн эдийн засгийн магистр,  2007-2014 онд ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн аспирантурт суралцаж  Эдийн засаг, менежментийн чиглэлээр докторын зэрэг /Ph.D/ хамгаалжээ.Тэрбээр 2000-2005 онд “Аста Пресс” ХХК-д эдийн засагч, ерөнхий захирал, 2006-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн шадар туслах, 2008-2012 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, ИТХ-ын Экологи, байгаль орчин, тохижилт, үйлдвэрлэл, үйлчилгээний хорооны дарга, 2009-2012 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт улс төрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, 2012 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга, 2013-2015 онд МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дэд дарга, 2015 онд Засгийн газрын тохируулагч агентлаг-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, 2012 оноос МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хорооны даргаар тус тус ажиллажээ. Улмаар 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд нэр дэвшигч Т.Аюурсайханыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжив. Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг  маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18