ХБНГУ-ААС МОНГОЛ ОРНЫ БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛАХАД ҮЗҮҮЛЭХ ДЭМЖЛЭГЭЭ ӨРГӨЖҮҮЛЛЭЭ

О.Шүрэнцэцэг
1 цагийн өмнө

 Монгол Улсын Засгийн Газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн Банкаар (KfW) дамжуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн 2, 3-р   шатыг хэрэгжүүлэгч талуудын хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Тус төслийн 2, 3-р  шатыг хэрэгжүүлэгч талууд хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Сэргээн Босголтын Зээлийн (KfW) банкны төслийн менежер Нина Отто, төслийн 2, 3-р  шатанд хамрагдах Увс, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Баянхонгор аймгийн Засаг дарга нар гарын үсэг зурж, ХБНГУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх Др.Михаил Йоханнес Фернау, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Байгаль хамгаалагчид  дрон, таблет GPS,  галд тэсвэртэй иж бүрэн хувцастай болов

Арга хэмжээний үеэр ХБНГУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх Др.Михаил Йоханнес Фернау Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад төслийн 1-р шатны хүрээнд Хамгаалалтын захиргаадад хүлээлгэж өгөх нийт 250.000 еврогийн  дрон, таблет GPS, байгаль хамгаалагч нарт галд тэсвэртэй иж бүрэн хувцасны дээжээс гардуулан өгсөнийг сайд Н.Цэрэнбат зарим Хамгаалалтын захиргааны төлөөлөлд гардууллаа.

Энэ үеэр  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаа энэ жил байгаль орчны салбарт дэмжлэг туслалцаа үзүүлэн хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн I үе шат амжилттай хэрэгжиж, цаашлаад II, III шатыг хэрэгжүүлэхээр болсонд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлж, цаашдын ажилд амжилт хүсье” гэлээ.

ХБНГУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх Др.Михаил Йоханнес Фернау хэлэхдээ: “Монгол Улс өөрийн өвөрмөц ландшафтыг хамгаалахын тулд байгаль орчныг хамгаалах шинэчлэл хийж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Герман Улс биологийн олон янз байдлыг хамгаалахад хүчин зүтгэж буй найдвартай түнш хэвээрээ байна” гэдгийн мөн онцлон тэмдгэлсэн юм.

2019 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна.  ХБНГУ нь 1992 оноос хойш Герман-Монголын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад дэмжлэг үзүүлж байна. Өнөөдөр хоёр улс биологийн төрөл зүйл, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, нөөцийн тогтвортой менежментийн чиглэлээр хамтран ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18