Д.БАТСАЙХАН: ХҮҮХЭД ХАМГААЛАХ АЖЛЫГ ГБХЗХГ-ААС АСУУ

О.Шүрэнцэцэг
4 цагийн өмнө

Увс аймгийн 2 суманд сурагч охид цагдаагийн алба хаагчдад хүчиндүүлсэн хэрэг гарсан. Цагдаагийн байгууллагаас хэрэгт холбогдсон алба хаагчдыг ажлаас нь чөлөөлж, шалгаж байгааг бид мэдээлсэн.                 

Харин аймгийн удирдлагууд энэ асуудалд хэрхэн арга хэмжээ авч байгаа, цаашид хүүхэд хамгааллын чиглэлээр ямар ажлууд хийх нь тодорхойгүй байна. Тухайлбал, аймгийн засаг дарга Д.Батсайхан нь “Хүүхэд хамгааллын зөвлөл”-ийн даргын албан тушаалыг хашдаг. Гэтэл аймаг, орон нутагт нь хүүхдүүд хохирсон хэрэг гарсаар байхад Засаг дарга орон нутагтаа ч байхгүй байна. Тэрбээр 3 сар тутамд эмнэлгийн хяналтад ордог учир БНСУ руу яваад өчигдөр Улаанбаатарт иржээ. Түүнээс зарим зүйлсийг тодруулсан юм.

Танай аймагт хүүхэд хохирсон хэргүүд мэдээлэгдэж байна. Аймгийн удирдлагуудын зүгээс гэмт хэргийн тоог бууруулах чиглэлд ямар ажлууд хийж байна вэ?

Танай сайт намайг эрж хайгаад байгаа сурагтай. Би БНСУ-д эмнэлгийн хяналтдаа ороод ирлээ. Гэмт хэрэг бууруулах чиглэлд бид цагдаагийн байгууллагатайгаа хамтраад ажиллаж байна.

Хүүхэд хамгааллын чиглэлд ямар ажлууд хийж байгаа вэ?

Хүүхэд хамгааллын асуудлыг Б.Нансалмаа даргатай аймгийн ГБХЗХГ-аас асуусан нь дээр. Энэ байгууллага нь босоо удирдлагатай, 30 гаруй алба хаагчтаай, сум бүхэнд ажилтантай том байгууллага.

Та өөрөө аймгийн “Хүүхэд хамгаалах зөвлөл”-ийн даргаар ажилладаг. Танай зөвлөл ямар ажил хийдгийг тодруулмаар байна?

Бид график хуваарийн дагуу ажилладаг. Хүүхэд хамгааллын асуудлыг аймгийн ГБХЗХГ-аас асуу.

ТООН МЭДЭЭЛЭЛ: Өнгөрсөн 2018 онд улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн 1070 гэмт хэрэг гарч, 997 иргэн хохирсон. Гэмт хэргийн улмаас 5 хүн нас барж,  675 хүн гэмтэж бэртжээ. Харин 2019 он гарсаар гэр бүлийн хүчирхийллийн 383 гэмт хэрэг гарч, 2 хүн амь насаа алдсан байна.

Тэгвэл Увс аймагт 2018 онд зөвхөн насанд хүрээгүй хүүхэд бэлгийн хохирогч болсон 13 хэрэг шүүхээр шийдэгдсэн, 6 хэрэг мөрдөн байцаалтын шатанд байна. Харин 3 хэргийг хэрэгсэхгүй болгон хаажээ.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18