МӨНГӨ ХҮНИЙ АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДЭЭС ЧУХАЛ ГЭЖ ҮҮ?

О.Шүрэнцэцэг
8 цагийн өмнө

Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг "Эко Алтан Заамар" компанийн уурхайн хөрс цөмөрч дөрвөн хүн амиа алдсан. Дөрвийн дөрвөн ар гэрийг амьдын хагацалд унагасан компани "топ-100" компанийн нэгээр шалгарч 86-д эрэмблэгджээ. Засгийн Газар, МҮХАҮТ хамтран 2018 оны топ-100 аж ахуйн нэгжүүдийг шалгаруулсан байна. Топ-100 аж ахуйг төсөвт төлсөн татвар, борлуулалтын орлого, нийгмийн даатгал, ашиг, хөрөнгө гэсэн таван шалгуураар эрэмбэлдэг. "Эко-Алтан заамар" ХХК дээрх үзүүлэлтээр тэргүүлэх чадал байвч дөрвөн ар гэрийн амьдралыг шар махтай нь хатаасан нь Засгийн Газар, МҮХАҮТ-д хамаарал байсангүй.

Дэлхийд алдартай сүлжээ рестораны соёлыг түгээгч гэсэн уриатай KFC түргэн хоолны рестораныг Монголд нэвтрүүлсэн "Таван богд фүүдс” ХХК Топ-100 аж ахуйн байгууллагын 99-т эрэмблэгджээ. Өнгөрөгч хоёрдугаар сард " Таван богд фүүдс” ХХК-ийн KFC-ийн зайсан салбарт 37 хүн хордлого авч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн. Тодруулбал тухайн салбарын цусан суулгатай хоёр ажилтан иргэдэд үйлчилж байсныг НМХГ-аас мэдээллэж байв. Зайсан дахь KFC-ийн салбарт хоол идсэн иргэдээс гэдэсний халдварт шигель илэрсэн. Ес зүйн үзүүлэлтийг хангаагүй дээрх хоёр компани топ-100 аж ахуй нэгжээр шалгарсан олон нийтийн эгдүүцлийг төрүүлээд байна. Иргэдийг хохироож халдварт өвчнөөр өвчлүүлж, дөрвөн хүний ар гэрийг амьдын хагацалд унагачихаад топ-100 компаниудаар шалгаруулчихлаа гэж үү?


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18