НЭГ ХҮНИЙ СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ЖИЛИЙН ХЭРЭГЛЭЭ 52.5 ЛИТР

О.Шүрэнцэцэг
2019/05/21

Архи, ундааны салбарын үйлдвэрлэл 2017 онд 671.0 тэрбум төгрөгт хүрч, 2008 оноос 4 дахин өссөн байна. Мөн борлуулалт 740.9 тэрбум төгрөгт хүрч, 2008 оноос 5 дахин нэмэгджээ.

Харин үйлдвэрлэл болон борлуулалтад ундааны эзлэх хувь бага байна. Тодруулбал, 2008-2017 онд нийт үйлдвэрлэлийн 4.6 хувь, борлуулалтын 5.8 хувийг ундаа эзэлж байна. Тэгвэл дийлэнх хувийг спирт, архи, дарс, шар айраг бүрдүүлж байгаа судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргажээ.

Тэгвэл архинаас үүдэн хүн амд гарч байгаа зарим хор уршгаас хүргэвэл:

Гэр бүлийн хүчирхийлэл: Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээр гэр бүлийн хүчирхийлэл гарахад нөлөө үзүүлж байна. Тухайлбал, ҮСХ-ноос 2017 онд улсын хэмжээнд зохион байгуулсан жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааны дүнгээр бие махбодын хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдээс (судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 29.7 хувь) хүчирхийллийн шалтгааныг асуухад 62.2 хувь нь нөхөр/хамтрагч нь архи ууж согтуу байсан нь хүчирхийлэл үйлдэхэд нөлөөлсөн гэж хариулжээ

Гэмт хэрэг: Дотоодын зах зээл дэх согтууруулах ундааны нийлүүлэлтийн хэмжээ 2013 онд хамгийн өндөр байх үед согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо мөн өндөр, бүртгэгдсэн гэмт хэргийн 12.4 (4012) хувийг эзэлж байжээ.

Зам тээврийн осол: Улсын хэмжээнд 2017 онд жолооч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс үүдэн 793 зам тээврийн осол гарсны 41.0 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Жолоочийн буруугаас шалтгаалсан ослын 2.2 хувь нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол явган зорчигчийн буруутай үйлдлээс бүртгэгдсэн ослын 32.9 хувийг явган зорчигч согтуугаар замын хөдөлгөөнд оролцсоноос осол гарсан байна .

Албадан эрүүлжүүлэгдсэн хүмүүс: Монгол Улсын Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг эрүүлжүүлэх байранд “Өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсоны улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй болсон, гудамж талбай, олон нийтийн газар ухаангүй унасан, энэ байдлаас болж өөрөө осол гэмтэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй болсныг үндэслэл болгон цагдаагийн алба хаагч тухайн этгээдийг хамгаалах, тусламж үзүүлэх зорилгоор эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгнө” гэж заасан байдаг.

Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн санд бүртгэгдсэнээр албадан эрүүлжүүлсэн хүмүүс (давхардсан тоогоор) 2010 онд 109.8 мянга, 2013 онд 123.5 мянга (энэ үед дотоодын зах зээл дэх нийлүүлэлт өндөр байсан) 2018 онд 85.8 мянга байна. Насанд хүрсэн (18, түүнээс дээш) 1000 хүн тутамд ногдох эрүүлжүүлсэн хүний (давхардсан) тоо 2010 онд 59, 2013 онд 62, 2018 онд 41 болжээ.

Дотоодын зах зээл дэх согтууруулах ундааны хэмжээ (спиртийг оруулаагүй) 2008 онд 58.6 сая литр байснаа 2018 оны 131.9 сая литр болж 2.2 дахин нэмэгджээ. Зах зээл дэх бүтцийн хувьд дотоодын үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж, харин импортын хэмжээ буурсан байна. Насанд хүрсэн нэг хүний жилийн дундаж согтууруулах ундааны хэрэглээ сүүлийн 11 жилийн хугацаанд 28.2 литрээс 52.5 литр болж 1.9 дахин өссөн байгаагаас үзвэл хүн амын архи, согтууруулах ундааны хэрэглээ үйлдвэрлэл, нийлүүлэлтийн хэмжээнээс шалтгаалахгүй өсөж байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 14 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 15 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 16 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 16 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 16 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 17 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 17 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 17 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27