ИНЧЕОНЫ ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛД УТСААР ЗАНАЛХИЙЛСЭН ДУУДЛАГА ИРЖЭЭ

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

БНСУ-ын Инчеоны олон улсын нисэх онгоцны буудал руу нэгэн эр галдан шатаах болон хүн барьцаалах тухай сүрдүүлэн утсаар ярьсныг тус улсын цагдаагийн газар шалгаж байна. Инчеоны олон улсын нисэх онгоцны цагдаагийн газраас өчигдөр буюу 2019.05.19 өдөр 13:40-13:46 цагийн хооронд тус буудлын мэдээллийн ажилтан болон төв, тэсрэх бодист илрүүлэх тасагт нэгэн эр 5 удаа утсаар залгаж “Зорчигчдын маргаанаас үүдэлтэй хүн барьцаалах болон гал гарах эрсдэл үүсэхийг үгүйсгэхгүй” гэж хэлсэн ба “Хэрэв уг нөхцөл байдал үүсгэхийг хүсээгүй бол 2500 хүний талх, усан үзмийн дарс бэлдэх”-ийг шаардсан тухай өнөөдөр мэдэгджээ.

Цагдаагийн газраас сэжигтний сүрдүүлгийг бодит байдалтай харьцуулан судалж буй бөгөөд хуурамч тоглоом байлаа гэхэд хэрэгсэхгүй өнгөрүүлж болохгүй хэмээн үзэж хэргийг илрүүлэх ажиллагаанд анхаарал хандуулаад байгаа ажээ.Учир нь хэд хоногийн өмнө буюу 05.15-ны өдөр Инчеоны нисэх онгоцны буудлын е-майл хаягаар “Хорт хийгээр хордуулах” сүрдүүлэг ирсний дээр уг этгээд 05.20-ны өдөр гэхэд 300 тэрбум вонтой дүйцэх хэмжээний 3000 биткойн шилжүүлэхийг шаарджээ. Цагдаагийн газраас уг хоёр сүрдүүлэгч нэг хүн мөн эсэх, тусдаа байлаа гэхэд цаг хугацааны давхцал сэжигтэй санагдсан тул мөрдлөг шалгалтын ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байгаа юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18