ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖЭЭР 17 ДАХЬ УДААГАА ШАЛГАРЛАА

О.Шүрэнцэцэг
2019/05/18

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулдаг 2018 оны “ТОП-100” аж ахуйн нэгжийг шалгаруулах ёслолын ажиллагаа өчигдөр Төрийн ордонд боллоо.

Монгол Улсын нийт татварын 50 хувийг бүрдүүлж байгаа эдгээр 100 компанийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 17 дахь удаагаа тэргүүлж, Ерөнхий захирал Х.Бадамсүрэн  “ТОП-100” өргөмжлөлөө гардан авсан юм.


 Эрдэнэт үйлдвэр улс болон орон нутгийн төсөвт 2016 онд 184 тэрбум, 2017 онд 580 тэрбум, 2018 онд дээрх амжилтаа эвдэж 655 тэрбум төгрөг төвлөрүүлснээр “ТОП-100” аж ахуйн нэгж шалгуурыг манлайлж байна. Түүнчлэн 6500 орчим ажилтандаа олгож буй нийгмийн хамгааллын 20 гаруй нэр төрлийн хөнгөлөлт, тусламж, дэмжлэг болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, үйлдвэрлэлийн үр ашгийн үзүүлэлтүүд энэхүү жагсаалтыг тэргүүлэхэд нөлөөлжээ.

 Аж ахуйн нэгжүүдийг тухайн онд улс, орон нутгийн төсөвт төлсөн татвар, борлуулалтын орлого, нийгмийн даатгал, ашиг, хөрөнгө гэсэн таван гол шалгуураар  эрэмбэлдэг юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18