АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭР ЦАГ АГААРЫН АЮУЛТ ҮЗЭГДЭЛ ТОХИОЖ БОЛЗОШГҮЙ БАЙНА ГЭВ

О.Шүрэнцэцэг
2019/05/18

Цаг уур орчны шинжилгээний газраас цаг агаарын гамшигт үзэгдэл тохиож болзошгүйг сэрэмжлүүллээ. Өнөө шөнө, маргааш өдөр нутгийн төв хэсгээр их хэмжээний нойтон цас орж, цасан болон шороон шуургатай, салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрэх тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг Цаг уур орчны шинжилгээний газар, Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.

Цаг агаарын урьдчилсан тав хоногийн төлөвөөр тавдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Дундговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын нутгаар цасан болон шороон шуургатай. Маргааш Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч, замд халтиргаа гулгаа үүсч, зам даваа хаагдах, төөрөх, осгох, мал цасан шуурганд уруудах, цасанд дарах нөхцөл бүрдэж болзошгүй аж.

 Цаг агаарын таагүй нөхцөл байдлын үед Онцгой байдлын ерөнхий газраас 247 хүн, 57 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 117 хүний амь насыг авран хамгаалсан гэж тус газрын олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн мэдээлэв.

Тэрбээр “Цаг уурын байгууллагын ирүүлсэн сэрэмжлүүлэг мэдээллийг “Мерси Кор” олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд 21 аймгийн 330 сумын 1820 багийн 20 гаруй мянган малчин иргэнд гар утсаар нь мэдээллийг тухай бүрт нь шуурхай хүргэн ажиллаж байна. Цаг агаарын таагүй нөхцөл байдал, гамшигт үзэгдлийн үед иргэдийн амь насыг авран хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн зорчих хэсгийн замыг хаадаг болохыг олон нийтийн зүгээс зөвөөр ойлгохыг хүсч байна. Гэтэл зам даваа хаасан үед хулгайн замаар зорчих гэж байгаад цасанд сууж дарагдсан дуудлага мэдээлэл Онцгой байдлын ерөнхий газарт ихэнх хувийг эзэлж байна. Тиймээс бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, хол ойрын замд замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг хүсье” гэлээ. Цаашид 21-нээс нийт нутгаар дулаарах төлөвтэй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18