УИХ-ЫН ГИШҮҮН Д.ДАМБА-ОЧИРЫГ УЛСЫН НУУЦ ЗАДРУУЛСАН ХЭРГЭЭР ТЕГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/05/18

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг “Оюутолгой” ХХК-д хүргүүлж, мэдээлэл задруулсан. Тэрээр “Оюутолгой” компаниас хүсэлт ирсэн учраас 43 хуудас материал хүргүүлсэн” гэж сэтгүүлчдэд тайлбарласан.  Тухайн үед ажлын хэсгийн дүгнэлтээс гадна АТГ-аас гаргасан Оюутолгойн асуудлаар шалгалт, Үндэсний аудитын газраас гаргасан дүгнэлт тэргүүтэй материалыг УИХ-ын гишүүдэд “НУУЦ”-ын зэрэглэлээр тараахаар бэлтгэсэн байсан. Тиймээс ч Д.Дамба-Очир гишүүний “Оюутолгой” руу илгээсэн бичиг дунд нууцын зэрэглэлд багтсан материал хамт явсан уу гэх асуудал хардлага дагуулаад байгаа юм. Түүнийг улсын нууц задруулсан байж болзошгүй гэж олон эх сурвалжийн зүгээс мэдээлсээр байна.  УИХ гишүүн Д.Дамба-Очирыг улсын нууц задруулсан хэрэгт холбогдуулан Тагнуулын ерөнхий газраас шалгаж эхэлжээ.  Мөн энэ сарын 16-ний өдөр МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж УИХ-ын гишүүнШ.Раднаасэдийн хамтаар түүнд хариуцлага тооцох шийдвэр гаргасан. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Оюутолгойд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцүүлэхээс өмнө Оюутолгой компанид хүргүүлсэн хэмээн буруутгасан байна. Улмаар Хяналтын хорооноос түүнд таван жилийн турш МАН-аас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргасан билээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18