ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэрэг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо. Уг шүүх хурал өнөөдрийг хүртэл таван удаа хойшилсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өнөрцэцэг өөрийн сонгон авсан таван өмгөөлөгчөөс татгалзсан учраас шүүх хуралдааныг хойшлуулаад байсан юм.Эх сурвалжийн мэдээлснээр өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч талын хууль ёсны төлөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар оролцоогүй байна. Мөн хохирогч талыг төлөөлөх өмгөөлөгчгүй болсон шүүх хурал дөнгөж сая дууслаа. Шүүхээс хавтаст хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэх саналтайгаар прокурорт буцаасан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна