ТАЛИЙГААЧИЙН ЭХНЭР ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ БАЙХАД НЬ ШҮҮХ ХУРАЛ ЯВАГДААД БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/05/17

Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар албан өрөөндөө архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг өнгөрсөн оны наймдугаар сард гарсан билээ. Тодруулбал, тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнг Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал хөнөөсөн байдаг. Өнгөрсөн хугацаанд сэжигтэн Б.Махбалыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сард яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн юм. Харин түүнээс хойш Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал таван удаа хойшилсон. Учир нь, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өнөрцэцэг өмгөөлөгчөөс татгалзсан учраас шүүх хуралдааныг хойшлуулаад байсан юм. Тэгвэл яг одоо Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал болж байна. Эх сурвалжийн мэдээлснээр шүүх хуралд талийгаач Т.Гомбосүрэнгийн ар гэрийнхэн оролцоогүй байна. Талийгаачийн эхнэрийн бие муудаж, эмнэлэгт хүргэгджээ. Түүнчлэн талийгаач Т.Гомбосүрэнгийн ар гэрийнхэн шинэ өмгөөлөгч авч чадаагүй гэнэ. Гэсэн ч Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал хохирогчийн ар гэр, өмгөөлөгч, гэрчгүйгээр үргэлжилж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18