МАРГААШ ТӨВ ЗАМЫГ ИНГЭЖ ХААНА

О.Шүрэнцэцэг
2019/05/17

Жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагт “Автомашингүй өдөр” зохион байгуулж, энэ үеэр “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн болдог. Бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих ажлын хүрээнд энэ арга хэмжээ болдог бөгөөд энэ жил “Автомашингүй өдөр” тавдугаар сарын 18-ны бямба гарагт болох юм. Тиймээс Тээврийн цагдаагийн алба, нийслэлийн удирдлага тухайн өдрийн 07.00-18.00 цаг хүртэл Улаанбаатар хотын зарим автозамын хөдөлгөөнийг хязгаарлах юм.

дөрвөн замаас Зүүн дөрвөн зам буюу Энхтайвны өргөн чөлөө, “Өгөөж” үйлдвэрийн урд уулзвараас УДЭТ хүртэлх Сөүлийн, Хуримын ордны урд талын П.Гэндэнгийн, Континентал зочид буудлын дэргэдээс Яаралтай түргэн тусламж 103-ын уулзвар хүртэлх Элчингийн, Бага тойруу, Бээжингийн, Токиогийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлаж, автомашингүй бүс болгох аж. Эдгээр уулзвараас дотогш Д.Сүхбаатарын талбай хүртэл иргэд унадаг дугуй, дугуйт тавцан (скүүтер), дугуйт тэшүүр (ролик) болон явганаар замын хөдөлгөөнд оролцох боломжтой.

ТЦА-ныхан тухайн өдөр иргэдийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр 299 цэгт 300 гаруй алба хаагч ажиллах бөгөөд нэмж Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн 60 сонсогч хамтран үүрэг гүйцэтгэхээр төлөвлөжээ. Энэ үеэр иргэдэд зам тээврийн ослын хор уршгийг таниулах, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулна гэдгийг тус албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийнхэн мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18