ТЭМЕР АВЛИГЫН ХЭРГЭЭР ДАХИН ХОРИГДЛОО

О.Шүрэнцэцэг
2019/05/17

Бразил улсын өмнөх ерөнхийлөгч Мишель Тэмерийг өнгөрөгч Пүрэв гараг (09/V)-т нэр хүндтэй улс төрчид, бизнесийнхэн холбогдсон өргөн хүрээтэй авлигын хэргийн шинэчилсэн шалгалтын хүрээнд хоёр дахь удаагаа цагдан хорилоо. Өдгөө 78 настай Тэмер нь одоогоор Сао Паулогийн Холбооны Цагдаагийн газрын удирдлагын байрны түр саатуулах газарт Бразилийн шүүхээс шийдвэр гартал хоригдож байна. Латин Америкийн хамгийн том улс Бразилийн холбооны шүүгч түүнийг “Машин угаалга”-ын гэх мөрдөн шалгалтад хэд хэдэн томоохон авлигын хэрэгт холбогдсон хэмээн ийнхүү хориод байгаа юм. Прокурорын мэдэгдсэнээр Энгевикс барилгын компани нь экс ерөнхийлөгч Тэмерт Рио дэ Жанерогийн өмнөд хэсэг дэх Ангра дос Рейс хотод цөмийн цахилгаан станц барих барилгын ажлын тендерийн эрхийг их хэмжээний хахууль өгч авсан гэв. Мөрдөн шалгах ажлын хүрээнд Тэмерийн ойрын хүн болох Хоа Баптиста Лима Фило буюу Энгевикс барилгын компанийн эзэн нь уг барилгын ажлын эрхийг авахын тулд түүнд 300,000 гаруй мянган ам.доллар өгснийг тогтоожээ. Өнгөрсөн 3 дугаар сард Тэмерийг дээрхи авлигын хэрэгт буруутган баривчилсан ч шүүхээс мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүй хэмээн 5 хоногийн дараа суллаж байсан юм. Харин Тэмерийн өмгөөлөгч Эдуардо Карнелос сүүлд гаргасан шүүхийн шийдвэрийг хууль бус, үндэслэлгүй хэмээн мэдэгдэж, давж заалдаад байгаа ба Тэмер ч өөрийгөө гэм буруугүйг нотлох болно гэж мэдэгджээ. “Машин угаалгын” гэж нэрлээд буй мөнгө угаасан дээрхи авлигын хэрэгт 2014 оноос эхлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа ба 2003-аас 2010 онд тус улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Луиз Инацио Лула да Силва зэрэг олон нэр хүнд бүхий эрхмүүд холбогдоод байгаа юм. Лула да Силва одоогоор гэм буруутай нь тогтоогдон шүүхээс 8 жилийн хорих ялаар шийтгүүлсний 10 дахь сарыг биеэр эдлээд байна. Тэмерийн 2016 оноос 2019 оны 01 дүгээр сарын 01 хүртэл ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд түүний удирдлагад ажилласан хүн бүрийг авлигад бүрэн автсан гэж тус улсын иргэд үздэг юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18