УРАГ ТӨРЛИЙНХӨӨ БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ХҮЧИНДСЭН ЭТГЭЭДЭД 15 ЖИЛИЙН ЯЛ ОНООЛОО

О.Шүрэнцэцэг
2019/05/16

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх бага насны хүүхдэд хүч хэрэглэж, биеэ хамгаалах чадваргүй, эрхшээлдээ байгааг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн хэргийг шийдвэрлэлээ. Архангай аймгийн харьяат, урьд нь хүчиндэх гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан Д овогтой Д нь 2018 оны 10 дугаар сарын 13-ны шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бага насны хүүхэд болох Б-г хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалах чадваргүй, эрхшээлдээ байгааг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэмт хэрэг үйлдсэн байна. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Д-д 15 жилийн хугацаагаар хаалттай хорих байгууллагад хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Бага насны хүүхдийг хүчиндэх, бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийх гэмт хэргийн үйлдэгддэг орчин нь ахуйн хүрээнд, гэр бүлийн хамаарал бүхий этгээд үйлдэх нь дийлэнх хувийг эзэлж байх бөгөөд эцэг, эхчүүд бага насны хүүхдэдээ хандуулах хараа хяналтаа сайжруулах, тэднийг болзошгүй эрсдэл, бие махбодь болон сэтгэл санаагаараа насан туршдаа гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг прокурор анхааруулж байна. Архангай аймгийн прокурорын газраас мэдээллээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18