ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНД ЯВУУЛНА ГЭЭД 3.5 САЯ ТӨГРӨГ АВСАН ХУРАНДААГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/05/16

Энхийг сахиулах ажиллагаанд явуулна гээд цэргийн алба хаагчаас хахууль авсан гэх гомдлыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлжээ.

Тодруулбал, ЗХЖШ-ын Хуурай замын цэргийн командлалын хэлтсийн дарга, хурандаа Ц.Жавхланбаатар нэгэн ахлагч цолтой залуугийн ар гэрийнхнээс энхийг сахиулах ажиллагаанд явуулж өгнө гэж өнгөрсөн онд 3.5 сая төгрөг авчээ.Гэвч тэр ахлагчийг Афганистан руу ч, Өмнөд Суданд ч явуулаагүй тул ар гэрийнхэн нь АТГ-т хандсан байна.Цэргийн алба хаагчийн ар гэрийнхэн ийнхүү хууль сахиулах байгууллагад хандмагц хурандаа Ц.Жавхланбаатар 3.5 сая төгрөгийг нь буцааж өгсөн гэх мэдээлэл ч байна.

Ц.Жавхланбаатар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн II хэлтэст Эрүүгийн хуулийн 17.3-т заасан бусдаас их хэмжээний мөнгө залилан мэхэлсэн хэрэгт шалгуулж байжээ.Мөн л дээрх байдлаар 10 сая төгрөг залилан мэхэлсэн байж болзошгүй хэмээн цагдаагийнхан шалгаж байхад нь прокурор хэргийг нь татаж хянахаар шилжүүлж аваад хэрэгсэхгүй болгожээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18