ОНЦГОЙ БАЙДЛЫН АЖИЛТАН АМИА АЛДСАН АСУУДАЛД ХОЛБОГДОХ ДАРГА НАР ЯМАР ТАЙЛБАР ХЭЛЭВ

О.Шүрэнцэцэг
2019/05/16

Энэ сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын алба хаагч ажил үүргийн хуваарьтаа багтаагүй ажлыг гүйцэтгэж байгаад амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, тус аймгийн ОБГ-ын алба хаагч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хуучин даргын гэрийг нүүлгэж байгаад зам тээврийн осолд орж амь насаа алдсан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар ажиллаж байсан Дэд хурандаа Д.Батгэрэл Булган аймгийн хорих ангийн даргаар томилогдон шилжин ажиллахаар болж, түүний ажлыг Дэд хурандаа Б.Юмчинбагана өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-ны өдөр хүлээн авсан байна. Ингээд Д.Батгэрэл Дэд хурандаа Булган аймагт томилогдоод, гэрээ нүүлгэн авахаар эргэн ирэхдээ Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын дарга н.Эрдэнэбаттай тохиролцон, албаны машинаар тус газрын 2 албан хаагч, ШШГГ-ын нэг алба хаагчаар нүүлгүүлжээ. Тэд гэрийг нь нүүлгэн ачиж явахдаа зам тээврийн осолд өртөж амиа алдсан байна. Энэ хэргийг Өвөрхангай аймгийн Сум дундын цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ. Бид энэ асуудлаар Өвөрхангай аймаг дахь ШШГГ-ын даргын албыг аваад байгаа Б.Юмчинбаганаас тодруулахад “Надад ажил явдал тохиолдоод Улаанбаатарт ирсэн байна. Намайг эзгүй байх зуур ийм зүйл тохиолдсон тул тодорхой мэдээлэлгүй байна. Энэ асуудал нь манай байгууллагад хамааралгүй. Төрийн алба хаагч даргынхаа гэрийг нүлгээд явах үүрэг байхгүй. Гэхдээ хамт ажиллаж байсан хүмүүс нэгэндээ туслаж яваад л ийм харамсалтай зүйл болсон болов уу гэж бодож байна” гэлээ. Тэгвэл Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд “ШШГГ-ын дарга Д.Батгэрэл Булган аймгийн хорих ангийн даргаар томилогдсон. Төрийн алба хаагч шилжин ажиллахад төрийн зүгээс нүүх унаа зардлыг даах журамтай. Энэ журмын дагуу гэр оронг нүүлгэх боломжтой том унаа машинтай учир ОБГ-ын даргаас тусламж хүссэн. Энэ дагуу гэрийг нь нүүлгэж байхад ийм зүйл тохиолдсон байна. Гэр нүүлгэж байгаа Зил 53 маркын машин өөр нэг машинд шахагдаад замын хажуу руу уначихсан зам тээврийн осол болсноос хэн нэгний дарамтад, хүчээр яваад ийм зүйл болсон юм биш. Талийгаачийн ажил явдал даваа гарагт болно. Маргааш аймгийн удирдлагууд ар гэрийнхэнтэй нь уулзаж, ажил явдлыг зохион байгуулахад туслалцаа үзүүлнэ” гэлээ. Харин ОБГ-ын дарга н.Эрдэнэбат “хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа тул ямар ч мэдээлэл өгөхгүй” гэсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна 4 цагийн өмнө
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ 4 цагийн өмнө
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг 5 цагийн өмнө
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 9 цагийн өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 9 цагийн өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай Өчигдөр
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна Өчигдөр
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа Өчигдөр
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал 2026/03/27
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ 2026/03/27
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ 2026/03/27
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ 2026/03/27
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна 2026/03/27
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно 2026/03/27
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 2026/03/27
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой 2026/03/27