ОБГ-ЫН АЖИЛТАН ШШГГ-ЫН ДАРГЫН ГЭРИЙГ НҮҮЛГЭХ ҮҮРЭГТЭЙ ЮУ

О.Шүрэнцэцэг
2019/05/15

Энэ сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын алба хаагч ажил үүргийн хуваарьтаа багтаагүй ажлыг гүйцэтгэж байгаад амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, тус аймгийн ОБГ-ын алба хаагч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хуучин даргын гэрийг нүүлгэж байгаад зам тээврийн осолд орж амь насаа алдсан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар ажиллаж байсан Дэд хурандаа Д.Батгэрэл Булган аймгийн хорих ангийн даргаар томилогдон шилжин ажиллахаар болж, түүний ажлыг Дэд хурандаа Б.Юмчинбагана өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-ны өдөр хүлээн авсан байна. Ингээд Д.Батгэрэл Дэд хурандаа Булган аймагт томилогдоод, гэрээ нүүлгэн авахаар эргэн ирэхдээ Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын дарга н.Эрдэнэбаттай тохиролцон, албаны машинаар тус газрын 2 албан хаагч, ШШГГ-ын нэг алба хаагчаар нүүлгүүлжээ. Тэд гэрийг нь нүүлгэн ачиж явахдаа зам тээврийн осолд өртөж амиа алдсан байна. Энэ хэргийг Өвөрхангай аймгийн Сум дундын цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ. Бид энэ асуудлаар Өвөрхангай аймаг дахь ШШГГ-ын даргын албыг аваад байгаа Б.Юмчинбаганаас тодруулахад “Надад ажил явдал тохиолдоод Улаанбаатарт ирсэн байна. Намайг эзгүй байх зуур ийм зүйл тохиолдсон тул тодорхой мэдээлэлгүй байна. Энэ асуудал нь манай байгууллагад хамааралгүй. Төрийн алба хаагч даргынхаа гэрийг нүлгээд явах үүрэг байхгүй. Гэхдээ хамт ажиллаж байсан хүмүүс нэгэндээ туслаж яваад л ийм харамсалтай зүйл болсон болов уу гэж бодож байна” гэлээ. Тэгвэл Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд “ШШГГ-ын дарга Д.Батгэрэл Булган аймгийн хорих ангийн даргаар томилогдсон. Төрийн алба хаагч шилжин ажиллахад төрийн зүгээс нүүх унаа зардлыг даах журамтай. Энэ журмын дагуу гэр оронг нүүлгэх боломжтой том унаа машинтай учир ОБГ-ын даргаас тусламж хүссэн. Энэ дагуу гэрийг нь нүүлгэж байхад ийм зүйл тохиолдсон байна. Гэр нүүлгэж байгаа Зил 53 маркын машин өөр нэг машинд шахагдаад замын хажуу руу уначихсан зам тээврийн осол болсноос хэн нэгний дарамтад, хүчээр яваад ийм зүйл болсон юм биш. Талийгаачийн ажил явдал даваа гарагт болно. Маргааш аймгийн удирдлагууд ар гэрийнхэнтэй нь уулзаж, ажил явдлыг зохион байгуулахад туслалцаа үзүүлнэ” гэлээ. Харин ОБГ-ын дарга н.Эрдэнэбат “хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа тул ямар ч мэдээлэл өгөхгүй” гэсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18