Ч.ХҮРЭЛБААТАР: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГТОЙ ОГТХОН Ч САНАЛ НИЙЛЭХГҮЙ, ХҮЛЭЭЖ АВАХ БОЛОМЖГҮЙ

О.Шүрэнцэцэг
2019/05/15

Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас Татварын багц хууль дээр Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн талаар цөөн асуултад хариулт авлаа.

-Ерөнхийлөгч Татварын багц хуульд бүхэлд нь хориг тавьсан. УИХ хоригийг хүлээж авах ёстой юу?

-Ерөнхийлөгчөөс дөрөв дэх хоригоо хүлээж авч байна. Энэ хоригтой огтхон ч санал нийлэхгүй байгаа. Үндэслэлгүй, хууль дотор байгаа зүйлээ ойлгоогүй байна. Оюутолгойд давуу байдал олгох гэж байсан гэсэн үндэслэл байгаа юм. Тийм зүйл огт байхгүй. Ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон тусгай зөвшөөрлийн лиценз эзэмшиж байгаа компанид энэ хууль үйлчлэхгүй гэж заасан байгаа. Тийм байхад ийм хориг тавьж байгаад гайхаж байна. Ойлгож байж тоглоод байгаа юм уу мэдэхгүй. Мөн үе шилжилтийн мөнгөн хөрөнгөжүүлэлтийн дүрмийг дордуулсан гэж байгаа юм. Гэтэл яг эсрэгээрээ байгаа. Учир нь манай улс Европын холбооноос гаргадаг татварын хар жагсаалтад орсон байсан. Үүнээс гарах нэг нөхцөл нь үе шилжүүлэхийн эсрэг заалт манай татварын хуулиуд дээр байхгүй байна. Үндэстэн дамнасан компаниудад олгоод байна гэсэн учраас хуульдаа оруулсан. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх олгосон орлогоос 30 хувийн татвар ногдуулж байснаас 10 болгосон гэсэн байгаа юм. 2006 оны хуулиар иргэн хүн газар шилжүүлсэн, эрх шилжүүлсэн байвал 30 хувийн татвар авдаг байсан. Үүнийг 2018 оны төсвийн хүрээний мэдүүлэг өргөн мэдүүлэх үеэр иргэн газар шилжүүлбэл 10 хувь болгосон. Тиймээс аж ахуйн нэгжүүдийг Татварын хуулиар 10 хувь болгосон. Энэ хуулийг УИХ-д өргөн мэдүүлэхээс өмнө маш их хэлэлцүүлэг хийсэн. Хэлэлцүүлгээр гарч ирсэн санал юм. Хэрвээ хуулийн төслөө олон нийтээр хэлэлцүүлээд тэр хэлэлцүүлгийг нь хүлээж авахгүй бол яах гэж хэлэлцүүлэг хийх юм бэ. Мөн уул уурхайн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүрээр тайлан гаргахаар хуульд тусгасан гэж байгаа. Бөөнд нь тайлагнах санал Ерөнхийлөгч оруулж ирж байгаа юм байна. Үүнийг огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь ашигт малтмалын тусгай лиценз бүрээр тайлан авахгүй бол нэг тайлан дээр ашигтай нөгөө тайлан дээр гаргасан алдагдлаа хольж бичээд татвар төлөхгүй болчихоод байгаа юм. Тиймээс Сангийн яам лиценз бүрээр нь тайланг авч байгаа. Арилжааны банкууд гаднаас хөрөнгө татахаар 10 хувийн татвар авдаг байсныг таван хувь болгосон байна гэж байна. Дотоодын зээлийн хүүг бууруулах зорилгоор ийм зохицуулалт хийсэн. Монголд байгаа мөнгөөрөө зээл олгоод байвал манай зээлийн хүү өндөр байна. Тиймээс гаднаас илүү олон эх үүсвэр орж ирээсэй гэж үзэж татварыг нь бууруулсан. Борлуулалтын орлого нь 50 саяас доош аж ахуй нэгжүүдэд татварын хялбаршуулсан горимыг өгөөд бусад хөнгөлөлт чөлөөлөлтөд оролцох боломжгүй болгосон гэж байгаа юм. Энэ бол онигооны юм болж байна. Аж ахуй нэгжүүд 50 сая төгрөгийн борлуулалтын орлоготой бол өөрсдөө сонголтоо хийх эрх нь байгаа. Тухайлбал, аж ахуйн нэгж 10 сая төгрөгийн борлуулалтын орлоготой бол жилд 100 мянган төгрөгийн татвар төлөөд нягтлан бодогч авахгүй, жилдээ нэг удаа тайлан гаргаж өгнө. Эсвэл тайлангаа гаргаж өгөөд хөнгөлөлт, чөлөөлөлтөө авах эрхээ эдлэх нь хуулиараа нээлттэй байгаа. Хоригийг хүлээж авах боломжгүй. Хориг дотор байгаа зүйл хүлээж авах боломжгүй, Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хаасан хэлэлцүүлгийнхээ эсрэг хориг болоод байгаа юм.

-Танай танхимын нэг сайд 10 сая ам.долларын авлигын хэрэгт холбогдсон гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ талаар Засгийн газрын хурлаар ярьсан уу?

-Харин тийм зүйл сонссон. Хэрвээ тийм зүйл байгаа бол нэр устай нь гаргах хэрэгтэй. АХА тэмцээн шиг зүйл явуулаад байх юм. Нэр ус баримт байгаа бол түүнийгээ эртхэн гаргаад ирэх хэрэгтэй. Би ямар Ванга биш хэн хаанаас юу авсныг хэлж мэдэхгүй шүү дээ.

-Итгэлийн зээл иргэдэд олгох хуулийн төслийг танай намын хэсэг гишүүн санаачилж санал авахаар Засгийн газарт хүргүүлж байгаа гэсэн. Энэ талаар Та ямар байр суурьтай байгаа вэ?

-Итгэлийн зээлийн тухай хуулиар манай намын бүлэг дээр хууль санаачилж байгааг хэлсэн. Манай маш олон гишүүн болгоомжилж байсан. Засгийн газар байр сууриа илэрхийлээгүй байгаа. Гишүүд санаачлаад, оруулаад ирэх байх. Саналаа авч байгаад ярилцана. Засгийн газар байр суурь илэрхийлж саналаа өгнө.

эх сурвалж: itoim.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Оюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа 5 цагийн өмнө
Амжилттай зохион байгуулсан “СОР17”-оос л эерэг үр дүн хүлээнэ 7 цагийн өмнө
Зочлох үйлчилгээний хүний нөөцийг чадавхжуулахад БНСУ-ын Сэжон их сургуультай хамтарна 8 цагийн өмнө
Үл хөдлөх хөрөнгө борлуулахад ногдуулдаг хоёр хувийн татварын асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа 9 цагийн өмнө
Сар шинийн барилдаан ирэх сарын 9-нд эхэлнэ 11 цагийн өмнө
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө 12 цагийн өмнө
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 13 цагийн өмнө
"Эмнэлгийн тусламжийн бодлого чиглэл, өнөөгийн байдал" сэдэвт хурал боллоо 13 цагийн өмнө
“Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо 13 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
“Нипах вирусийн улмаас Энэтхэгээс ирэх зорчигчдын эрүүл мэндийн хяналтыг чангатгалаа 14 цагийн өмнө
Нийслэлд -15 градус хүйтэн, ялимгүй цас орно 14 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө Өчигдөр
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна Өчигдөр
“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д өөрчлөлт орууллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно Өчигдөр
Эмч, багш нар шаардлагаас-ажил хаялт хүртэл зарлан байж нэмүүлсэн цалингаа авч чадахгүй байна гэв Өчигдөр
12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ Өчигдөр
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай Өчигдөр