Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багийн нутагт Улаанбаатар хотоос Замын-Үүд сумын чиглэлд 45 зорчигчтой явж байсан “Дэлгэрэх хүнс” компанийн автобус осолдож газар дээрээ хоёр хүн нас барсан харамсалтай хэрэг энэ оны нэгдүгээр сарын 8-нд гарсан билээ. Тухайн үед автобусанд зорчиж яваад нас барсан иргэдийн ар гэр болон, гэмтэж бэртсэн зорчигчдын төлөөлөл уг хэргийг шалгах ажил удааширч, хэргийг хариуцах эзэнгүй болж байгаа талаар мэдээлэл хийлээ.Ослын улмаас хоёр хүн нас барсан боловч хүнд гэмтэн эмчлүүлж байсан нэг зорчигч өнгөрсөн гуравдугаар сард нас барсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна