БУРГЕР КИНГИЙН ХАРИУ ХААНА БАЙНА ХӨСҮТ-ӨӨ

О.Шүрэнцэцэг
2019/05/15

Энэ сарын 07-ны өдөр Бургер кинг Зайсан салбараар үйлчлүүлсэн нэг гэр бүлийн гурван хүн ХӨСҮТ-д хандаж гэрээр эмчилгээ хийлгэсэн. Гурван иргэнээс гадна маш олон иргэн Зайсан дахь Бургер кингийн салбараар үйлчлүүлж ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа. ХӨСҮТ-д тэднийг "Бургер кингийнхэн" гэж нэрлэдэг. Уг нь шинжилгээний хариу өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт гарах ёстой байсан ч өнөөдрийг хүртэл ХӨСҮТ шинжилгээний хариуг дарж хэвтсэн хэвээр байна. ХӨСҮТ-ээс НМХГ шинжилгээний хариугаа мэдээллэж нэгдсэн байдлаар шинжилгээний хариу эцэслэгдэх ёстой.

ХӨСҮТ, НМХГ гэсэн байгууллагууд иргэдэд шинжилгээний хариуг ил мэдээллэж иргэдийг мэдэх эрхээр хангах ёстой. Халдварт өвчнөөс улсынхаа хүн амийг хамгаалах байгууллага Макс группийн Бургер кингийн салбарын шинжилгээний хариуг 72 цагийн дотор бус долоо хоногийн дараа ч нууцалсаар байна. ХӨСҮТ-ийн ийм байдлаас болж иргэд дахин бургер кингийн салбараас халдварт өвчин авахгүй гэсэн баталгаа алга. Бургер кингээс авсан шинжилгээний хариу хаа байна ХӨСҮТ-өө. Хувийн байгууллагын нэр хүндийг хамгаалах бус хүн амынхаа эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн удирдлагатай үгүйг шинжилгээний хариу харуулна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18