ШАХМАЛ ТҮЛШНИЙ ТАЛААРХ ТАВАН ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ

О.Шүрэнцэцэг
2019/05/15

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэргэд “Тавантолгой түлш” ХХК- ийг байгуулж, шахмал түлшээ үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд СХД-ийн зарим өрхөд уг түлшийг ашиглан туршсан билээ. Тиймээс шахмал түлшний талаарх таван чухал мэдээллийг хүргэж байна.

1.ХОРТ ХИЙН ЯЛГАРЛЫГ ХАМГИЙН БАГА ТҮВШИНД ХҮРГЭНЭ

Туршилтын явцад хэмжилт хийхэд дараах үр дүн гарсан байна. Тухайлбал, азотын хий стандартаас 2.8 дахин бага, хүхэрлэг хий стандартын түвшинд, угаарын хий стандартаас 1.8 дахин бага, нийт хатуу тоосонцор стандартаас 2.5 дахин бага гэсэн судалгаа гарсан байна.

2.НЭГ ТОНН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ӨРТӨГ 149.500 ТӨГРӨГ

Урьдчилсан байдлаар нэг тонн шахмал түлшний өртөг 149.500 төгрөг байна.  Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч буй 220.000  өрх жилд 1.2 сая тонн түүхий нүүрс түлшиндээ хэрэглэдэг гэсэн тоо бий. Нэг өрх өвлийн улиралд хамгийн багадаа 500 гаруй мянган төгрөг буюу дөрвөн тонн түүхий нүүрс шатаадаг ажээ. Тэгвэл шахмал түлш хэрэглээнд нэвтрүүлснээр өрхийн хэрэглээ 1-3 тонн болж буурах боломжтой. Нийслэлчүүдэд нэг өвөлдөө 600,000 тонн шахмал түлш хангалттай хэмээн тооцож байна.

3.АГААРЫН БОХИРДЛЫГ 50 ХУВЬ БУУРУУЛНА

Нийслэлийн гэр хорооллын 200 мянга гаруй өрхийг шахмал түлшээр хангаснаар агаарын бохирдол дор хаяж 50 хувь буурна. Бүх өрх шахмал түлшийг ашиглаж байж энэ үр дүнд хүрнэ. Тавантолгойн нүүрснии хүхэрлэг хийн хэмжээ өндөр байсныг шахмал түлш үйлдвэрлэхдээ шохойг орионд нь нэмснээр уг аюулт бодисын агууламжийг стандартаас бууруулж чаджээ.

4.ШАХМАЛ ТҮЛШ 4-5 ЦАГ ЦОГШИНО

Шахмал түлж 1-2 цаг асдаг бөгөөд улаан цогтойгоо 4-5 цаг болдог байна. Энэ хэмжээгээр дулаанаа барина гэсэн үг. Харин түүхий нүүрс чийгшил өндөртэй тул асахгүй удаан уугих явцдаа утаа ихээр ялгаруулдаг бөгөөд богино хугацаанд шатаж дуусдаг төдийгүй үнс их гардаг. Багануур, Налайхын нүүрсний дэгдэмхий бодис л гэхэд 47 хувь байдаг бол шахмал түлшнийх 20 хувь байдаг юм байна. Тиймээс гэр хорооллын айл өрх өдөрт 24 орчим кг нүүрс түлдэг байсан бол 12 кг шахмал түлшээр өнжих боломжтой гэж тооцжээ.

5.МӨНГӨӨ ХУВААЖ ТӨЛӨХ БОЛОМЖ БҮРДҮҮЛНЭ

Шахмал түлшийг бүх төрлийн зууханд ашиглах боломжтой бөгөөд  бүх айл өрх хэрэглэх нь  агаарын бохирдлыг бууруулахад үр дүнгээ өгнө. Тиймээс энэ нөхцөлийг бүрдүүлэх  чиглэлээр ажиллахаар төлөвлөжээ. Тухайлбал, Улаанбаатар хотод түлш жижиглэн борлуулдаг 503 цэг, түүнийг даган бизнес хийдэг 20.000 орчим иргэнийг шахмал  түлшний борлуулалтад  татан оролцуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгааг "Тавантолгой түлш" ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатар хэлэв.


Эх сурвалж: Зууны мэдээ сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18