МАХНЫ ҮНИЙГ ЗОХИОМЛООР ӨСГӨСӨН АСУУДЛЫГ ТЕГ ШАЛГАХААР БОЛЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/05/15

70 гаруй сая толгой малтай улс эх оронд минь мах магнаг болж үнэ нь тэнгэрт хадаж, тансаг хэрэглээнд орсон билээ.Махны үнийн хөөрөгдөл ард иргэдийг галзууруулахад хүргэсэн байгаа юм. Тухайлбал, хэдхэн хоногийн өмнө “Хүчит шонхор” зах дээр 9500 төгрөгийн үнэтэй байсан үхрийн мах 16500 төгрөг болтлоо өсөв. Хонины ястай мах 9800, цул мах 11000 төгрөгт хүрсэн.

Харин иргэдийн дийлэнх нь үйлчлүүлдэг хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд үхрийн махны жижиглэнгийн үнэ 15-16 мянган төгрөгт хүрсэн.Тэгвэл махны үнэ өссөн асуудалд салбарын сайдад нь Засгийн газраас даалгавар өгч, махны үнийг зохиомолоор өсгөөд байгаа компаниудыг Тагнуулын байгууллагаас шалгахаар болжээ.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Мах, гурилтай холбоотой цогц шийдэл оруулж ирэхийг Ч.Улаан сайдад даалгасан. Энэ долоо хоногийн пүрэв юм уу баасан гаригт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, ямар арга хэмжээ авах вэ гэдгийг ярина. Зохион байгуулалттай, 2-3 компани нийлж махны үнэ хөөрөгдсөн гэсэн мэдээлэл ирж байгаа. Үүнийг ТЕГ-т шилжүүлсэн. ТЕГ Засгийн газарт мэдээлэл өгсний дараа зохиомол нөхцөл байдал үүсгэсэн үү гэдгийг Ч.Улаан сайд та бүхэнд мэдээлэх байх.Махны үнэ өссөн асуудлыг хятадуудтай холбоотой үйлдвэрлэл гэж хэлмээргүй байна. Юутай ч ийм зүйл байж болохгүй. Одоо байгаа нөөцийн махыг хугацаанаас нь өмнө гаргах асуудалд анхаарч байна" гэв


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18