УИХ-ЫН ГИШҮҮН, САЙД, ДАРГА НАРТ ЖДҮХС-ГИЙН ЗЭЭЛ ОЛГОХГҮЙ


ЖДҮХС-гаас зээл олгох шинэ журам батлагджээ. Энэ талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан өнөөдөр (2019.05.14) мэдээллээ.

Шинэ журманд төрийн өндөр аллбан тушаалтан болоод тэдний гэр бүлийн компанид ЖДҮХС-гийн зээл олгохгүй хэмээн тодорхой заасан гэдгийг тэрбээр онцоллоо. Тодруулбал, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, сайд, агентлаг болон төрийн өмчит үйлдвэр, аж ахуйн дарга, аймаг сумдын дарга нар, тэдний гэр бүлийн мэдэлд байдаг, хувьцаа эзэмшдэг компаниудад ЖДҮХС-гийн зээл олгохгүй хэмээн журамлажээ.

 

Мөн журманд ХХААХҮ-ийн сайдын шийдвэрээр зээл олгодог зохицуулалтыг болиулсан гэнэ. Зөвхөн сонгон шалгаруулах журмын дагуу зээл олгох аж. ЖДҮХС-гийн зээл олгох төслийг сонгон шалгаруулахдаа эхлээд олон улсын байгууллагын аргаар нарийвчилсан үнэлгээ хийнэ. Дараа нь газар нь магадлан хянах юм байна. Төслийг сонгон шалгаруулах хороо долоон хүний бүрэлдэхүүнтэй. Тэдний дөрөв нь мэргэжлийн холбоод, олон нийтийн төлөөлөл байна.

 

Үүнээс гадна шинэ журманд дараах зүйлсийг тодорхой заажээ. Тухайлбал:

 

-Хөнгөлөлттэй зээл, зарим төслийн сонгон шалгаруулах эрхийг орон нутагт шилжүүлсэн.

-Зээлийн муу түүхтэй, зээлийн үлдэгдэлтэй бол төслийн сонгон шалгаруулалтад хамрагдах боломжгүй.

-ЖДҮХС-аас шууд зээл олгож байгаа тохиолдолд даатгалд заавал хамруулна.

-ЖДҮХС 20 саяас 1 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүнтэй төслийг хүлээн авна. Орон нутагт 20 саяас 200 сая төгрөгийн зээл олгоно.

 

Шинэ журам өмнө гарсан алдаа дутагдал, гажуудлыг бүгдийг арилгасан гэдгийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хэлж байна. ЖДҮХС-аас 2018 онд 233 иргэн, аж ахуйн нэгжид 96.2 тэрбум төгрөгийг олгосон. Харин 2019 онд 47 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно. Үүнээс 20.5 тэрбум төгрөгийг орон нутагт шилжүүлжээ. 2019 онд ЖДҮХС-аас санхүүжилт хүссэн төслийг 05 дугаар сарын 27-ноос 06 дугаар сарын 10-ны хооронд хүлээн авна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 17 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 19 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 20 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 21 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 22 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно 23 цагийн өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2026/09/22