Б.ХУРЦ ТЕГ-ЫН ЗӨВШӨӨРӨЛТЭЙГӨӨР МЭДҮҮЛЭГ ӨГЧЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/05/13

Тагнуулын ерөнхий газрын дарга асан хошууч генерал Б.Хурцын хэргийг хэрхэн шийдэх нь олны анхаарлыг татаж байна. Тэрбээр олон хэрэг нэр холбогдсон учраас цагдан хорьж шалгаж байгаа билээ.

Эрүүгийн цагдаагийн газраас хойшлуулашгүйгээр 14 хоног саатуулсан байдаг. Хойшлуулашгүй ажиллагааны цагдан хорих хугацаа дуусч улмаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс үргэлжлүүлэн хорих үндэслэлтэй хэмээн цагдан хорих хугацааг сунгасан билээ.

Харин түүнийг саатуулах хугацааг сунгасны дараа ТЕГ-ын зөвшөөрөлтэйгөөр ШШГЕГ-ын харъяа 461-р ангид саатуулан шалгаж байх үеэр мэдүүлэг өгсөн тухай эх сурвалж мэдээлж байна.

Түүнийг ТЕГ-аас зөвшөөрөл иртэл ямар нэгэн мэдүүлэг өгөхгүй гэсэн байр суурьтай байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байсан. Гэтэл түүнийг хоригдсоноос хойш 14 хоногийн дараа ТЕГ-аас зөвшөөрөл өгсөн байна. Зөвшөөрөл өгөхдөө төрийн нууцад хамаарагдах нууцыг задруулахгүйгээр мэдүүлэг өгч болно хэмээжээ. Учир нь төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан, нууцын зэрэглэлтэй мэдээлэлийг мэдэж байгаа албан хаагчид төрийн албанаас гарсан ч хоёр жилийн дотор ямар ч шатанд нууц задруулахгүй гэсэн баталгаажих хуудсанд гарын үсэг зурсан байдаг аж.

Одоогийн байдлаар түүнийг албан тушаалаа ашиглан бусдыг дарамталсан, С.Зориг агсаны хэргийг шалгахдаа хууль буруу ашигласан, мөрдөн шалгах ажиллагааг хууль бусаар явуулсан, бусдад эрүүдэн шүүх аргаад ял хүлээлгэсэн, эрүүдэн шүүх ажиллагааг зохион байгуулсан зэрэг олон хэрэгт холбогдуулан шалгаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18