Б.УНДАРМАА ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/05/13

Сэлэнгэ аймагт оршин суух хаягтай Б.Ундармаа охин гэрийнхээ гаднах тоглоомын талбайд тоглож байгаад ор сураггүй алга болсон билээ. Охиныг аймгийн хэмжээнд эрэн хайсаар байгаа бөгөөд иргэдээс охинтой холбоотой мэдээллийг таван сая төгрөгөөр үнэлж авахаа мэдэгдээд байгаа юм.

Харин тавдугаар сарын 1-ний өдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “11 настай охин хүчирхийлсэн этгээд цагдаагийн байгууллагын алба хаагчдад баригдаж улмаар 9 настай Б.Ундармаа охиныг хүчиндэж байхад нас барсан учраас ууланд булсан хэмээн мэдүүлсэн. Б.Ундармаа охины цогцос олдсон” хэмээн мэдээлсэн билээ. Дээрх мэдээлэл батлагдаагүй бөгөөд одоогийн байдлаар гэмт этгээдийн мэдүүлгийн баталгаажуулах үүднээс мэдүүлэгт дурьдагдсан уулыг самнах ажиллагаа явуулж байгаа аж.

Охины цогцос олдсон гэх мэдээллийг авсан Б.Ундармаа охиныг эрэн хайх эрлийн багийнхан болон ар гэрийнхэн маш хүн цохилт болсон гэх бөгөөд хайх ажиллагаанд саад учруулаад байгаагаа хэлж байв.Мэдээллийн дараа эрлийн багийнхантай холбогдож үүсээд буй нөхцөл байдлын тухай мэдээлэл авах гэсэн боловч эрс татгалзсан хариу өгсөн юм. Зарим хэвлэл мэдээллээр худал мэдээлэл гарснаар үүний ард маш олон асуудал үүсээд байгаа бөгөөд охиноо “ирнэ” хэмээн хүлээн суугаа ар гэрийнхэн нь маш хэцүү байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.

Харин цагдаагийн байгууллагынхан улсын хэмжээнд Б.Ундармаа охиныг 24 цагийн турш өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээ эрэн хайж байгаа бөгөөд мэдээллийн хэрэгслүүдээр худал мэдээлэл цацагдаж байгаа нь эргээд ажиллагаанд саад учруулж байгаа тухай мэдээлсэн билээ.Б.Ундармаа охины тухай гарсан дээрх мэдээлэл огт ор үндэслэлгүй бөгөөд эрэн хайх ажиллагаа тасралтгүй үргэлжилсээр байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын Гуравдугаар төв эмнэлэгт тархины гүний байрлалтай хавдруудын мэс засал эмчилгээний технологи нутагшиж байна 4 цагийн өмнө
БНПУ-ын эмийн агентлагийн ерөнхийлөгч Монгол Улсад айлчилж байна 7 цагийн өмнө
Тариалалт 54.4 хувийн гүйцэтгэлтэй байна 8 цагийн өмнө
Эрчим хүчний алдагдлыг ажилчин амь насаараа үүрч байна 9 цагийн өмнө
НИТХ-ын дарга А.Баяр зам тээврийн ослын хэмжилт зэргийг дроноор шийдэх талаар БНСУ-ын компанитай санал солилцлоо 11 цагийн өмнө
Гадаад валютын нөөц 3.0 хувиар өссөн байна 11 цагийн өмнө
Нийтийн тээврийн үйлчилгээний 20 чиглэлийн цагийг урагшлуулжээ 11 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тоо цөөрч байна 11 цагийн өмнө
Энэ жилийн наадмаар 10-17-ны өдрүүдэд амарна 11 цагийн өмнө
​Бээжин-Улаанбаатар чиглэлийн 23-р галт тэрэг Улаанбаатар өртөөнд иржээ 12 цагийн өмнө
​Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 5309 хүрчээ 13 цагийн өмнө
ОХУ шинэ журмаар хилээр нэвтрүүлнэ 13 цагийн өмнө
Нийслэлд 321 мянган цэцэг тарина 13 цагийн өмнө
Сурагчид: Зуны амралтаараа дутуу нойроо нөхнө 13 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Залгаа 2 гэр шатаж, бага насны 4 хүүхэд галд өртөж нас баржээ 13 цагийн өмнө
Шилдгүүд чуулдаг "Бүх цэргийн наадам" 14 цагийн өмнө
Өнөөдөр болох үйл явдлууд 14 цагийн өмнө
Улаанбаатарт 19 градус дулаан байна 14 цагийн өмнө
Татварын өрөнд орсон татвар төлөгчийн банкин дахь дансыг бүхэлд нь хаадаг зохицуулалтыг хална Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийг газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд Өчигдөр