БАГШ НАР ВИНОДСОН АСУУДЛЫН ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУССАН ГЭЛЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/05/10

СХД-ийн 105-р сургуулийн багш нар ажлын байрандаа буюу сурагчдынхаа дэргэд согтууруулах ундааны зүйлс тавьсан баярын ширээ зассаныг бид мэдээлж, нийгэмд шүүмжлэл өрнөсөн. Харин тухайн сургуулийн багш, төрсөн өдрийн эзэн Б.Сэлэнгэ мэдээллийг бэлтгэсэн сэтгүүлчийг шүүхт өгсөн талаар бид мэдээлсэн.

Тэгвэл “төрийн алба хаагч ажлын байран дээрээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хадгалсан” асуудлаар ёсзүйн хариуцлага тооцсон эсэхийг нийслэлийн Боловсролын газраас тодрууллаа.

“Уг асуудлаар Боловсролын яам, нийслэлийн Боловсролын газар 105-р сургуулийн захирлаас тайлбар авсан. Сургуулийн захирал хэлэхдээ “Төрсөн өдрийн баяр тэмдэглэсэн нь энэ жил биш, өнгөрсөн жил. Тиймээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Нөгөө талаас ширээн дээр тавьсан виног уугаагүй, зураг авахуулаад хураасан” гэсэн тайлбар өгчээ. Тиймээс Боловсролын яамнаас аман сануулга өгсөн” гэж нийслэлийн Боловсролын газраас мэдэгдлээ.

Аман сануулга гэдэг нь хариуцлагын нэг хэлбэр. Гэтэл асуудал үүсгэсэн багш Б.Сэлэнгэ өөрийгөө буруутай гэж үзэхгүй байгаа, харьяа яамнаас өгсөн сануулгыг хүлээн авахгүй байгаа нь мэдээлэл бэлтгэсэн хэвлэл мэдээллийн байгууллагыг шүүхт дуудаж байгаагаар илэрч байгаа юм.

“Төрийн алба хаагч ажлын байран дээрээ согтууруулах ундаа хэрэглэсэн, хадгалсан тохиолдолд ажлаас чөлөөлөх хүртэл хариуцлага тооцно” хэмээн Ерөнхий сайд, нийслэлийн Засаг дарга нар мэдэгдээд байхад ийнхүү “хөөн хэлэлцэх хугацаа дууссан, виног уусан нь тогтоогдоогүй” гэх тайлбаруудыг өгч, эргээд сэтгүүлчийг шүүхэд дуудаж байгаа нь багш нарын ёс зүй, ухамсрын асуудалтай холбогдон ойлгогдож байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18