ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГ ХЭН ОРОЛДОВ

О.Шүрэнцэцэг
2019/05/10

Эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны хөөн хэлэлцэх хугацааг наашлуулах асуудал хөндөгдсөнөөр авлигын болоод томоохон хэргүүд хаагдах ирэн дээр очих юм. Тухайлбал Жастын Батхүү, МХЕГ-ын байцаагч нарын авлига, албан тушаалын хэрэг, 60 тэрбумын гэх олны анхаарал, хүлээлтэд байгаа томоохон хэргүүд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шалтгаанаар хаагдах магадлалтай байгаа. Тэгвэл энэ асуудлыг ямар босгож ирсэн нь анхаарал татна. 

Бид энэ асуудлаар тодруулахад УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Хөөн хэлэлцүүлэх хугацааны асуудлыг босгож ирсэн хүн бол Ш.Раднаасэд" гэсэн бол Ш.Раднаасэдийн хувьд "дараа тайлбар өгнө" гэснээр өөр тоймтой зүйл хэлээгүй. 

Уншигч танд УИХ-ын 2017 оны хаврын ээлжит чуулганы Хуульзүйн байнгын хорооны 04.25-ны өдрийн хурлын тэмдэглэлээс товчлон хүргэе.

Ш.Раднаасэд: Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсооно гэж байгаа юм. Энэ хүн насаараа мөрдүүлээд шалгуулаад байх нөхцөл нь бүрдээд байна. 2002 оны хуулиар тухайн хэргийг хөөхн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд ингээд мөрдөн байцаах ажиллагаа чинь дуусдаг, хэрэг нь хаагддаг байсан.

Б.Бат-Орших: Хуулийн төсөл хоёр байдлаар хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалт явагдаж байгаа. Нэгдүгээрт, хэрэг бүртгэлтийн явцад хөөн хэлэлцэх хугацаа зогсохгүйгээр явна. Хоёрдугаарт, асуудалд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа зогсохоор зохицуулсан.

Х.Нямбаатар: Хуульзүйн байнгын хорооны даргын асуусанчлан тэр хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар хэрэг хаагдана. Тэр болтол эзэнгүй хэргийг түдгэлзүүлж хааж, нээдэг уламжлалт харилцаанаас татгалзаж байгаа юм" гэгчлэн, тэмдэглэгджээ. Хурлын протоколыг бүрэн эхээр нь хүргэж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18