“СУРГУУЛИЙН ОРЧИНДОО МОД ТАРЬЦГААЯ-2019” ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭЭЛТ БОЛЛОО

О.Шүрэнцэцэг
2019/05/09

Монгол Улсын Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйл, Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу жил бүр зохион байгуулдаг “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг угтан БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын санаачилгаар байгаль орчны салбарт хэрэгжиж байгаа “Хандлагаа Өөрчилье” багц ажил болон “Ногоон Паспорт” аяны хүрээнд “СУРГУУЛИЙН ОРЧИНДОО МОД ТАРЬЦГААЯ-2019” үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд 10.000 нарс модны суулгацыг  Ерөнхий боловсролын 100 сургуульд үнэ төлбөргүй өгч  сурагчид болон багш, эцэг эх нарыг “Бүх нийтээр мод тарих өдөр”-т идэвхтэй оролцоход уриалж байна.

Үйл ажиллагааны нээлтийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Сэтгэмж” цогцолбор сургууль дээр эхлүүлж, 100 ширхэг нарс модны суулгацыг  “Сэтгэмж” цогцолбор сургуульд гардуулан, багш, сурагчдын хамт тарилаа.Энэхүү үйл ажиллагааг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газар, Нийслэлийн байгаль орчны газар болон Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв хамтран зохион байгуулж байгаа юмНээлтэд  БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа, Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга нар болон сургуулийн удирдлагууд оролцлоо.10.000 ширхэг суулгацыг Ерөнхий боловсролын 100 сургуульд тараах, тарих үйл ажиллагаа 2019 оны 5 дугаар сарын 9- 11 хүртэл үргэлжилнэ.Мөн “Тарьц суулгац-2019” үзэсгэлэн худалдаа 2019 оны 5 сарын 14 хүртэл Тусгаар тогтнолын талбайд гарч байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18