ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНД ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/05/09

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас энэ сарын 06-ны өдөр “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр”-ны үйл ажиллагаатай танилцан, тус төвөөр үйлчлүүлж буй хүүхдүүдэд шаардлагатай өндөр тунт А амин дэм, олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл, хүнд цочмог тураалтай хүүхдийн эмчилгээний бэлэн хоолыг гардуулж өглөө.

Мөн дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмч нар болон “Промед” шүдний эмнэлгийн эмч, сувилагч нар хүүхдүүдэд цогц үзлэг хийж, шүдний цоорлоос сэргийлэх болон эрдэсжүүлэх түрхлэг зэрэг эмчилгээ, үйлчилгээ хийлээ.

Бичил тэжээлийн дутагдал, амны хөндийн өвчлөл нь нийгмийн эрүүл мэндэд тулгамдаж буй томоохон асуудлын нэг бөгөөд хүүхэд 36 сар хүртлээ эрчимтэй өсдөг тул тэдний бие махбодид шаардагдах шимт бодисын хэрэгцээ ихсэж, эхийн сүү болон хоол тэжээлээс авч буй хэмжээ нь хүүхдийн хэвийн өсөлт, хөгжлийн хэрэгцээг бүрэн хангаж хүрэлцэхгүйгээс шалтгаалан хүүхэд хоол тэжээлийн дутагдалд өртөж эхэлдэг.

Иймд хүн амыг бичил тэжээлийн дутлаас сэргийлж, хүүхдийн өсөлт, хөгжилтийг дэмжих зорилгоор шаардлагатай аминдэм, эрдэс бодисыг улсын төсвийн хөрөнгөөр худалдан авч жил бүрийн 5 болон 11 дүгээр сард Өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан олгодог билээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас цаашид өндөр тунт А аминдэмийг жил бүрийн 5 блдлн 11 дүгээр сард тогтмол олгох, хүүхдүүдийг нарийн мэргэшлийн эмчийн үзлэг, шинжилгээнд хамруулах, түр хамгаалах байрны эмчийг чадавхижуулах сургалтад тогтмол оролцуулж, мэргэжил арга зүйгээр ханган ажиллах юм.

Мөн хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулахад салбар хоорондын хамтын ажиллагаа нэн чухал юм.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18