ЭРҮҮЛ МЭНДИЙН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭН ДЭХ ХӨНГӨВЧЛӨХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛНЭ

О.Шүрэнцэцэг
2019/05/09

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран дүүргийн эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах, нийслэлийн хэмжээнд ӨЭМТ-ийн хөнгөвчлөх тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, хяналтыг сайжруулах зорилгоор дөрөвдүгээр сарын 16-аас тавдугаар сарын 08-ны хооронд “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээн дэх хөнгөвчлөх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлье” сэдэвт чадавхи бэхжүүлэх арга хэмжээг  зохион байгууллаа.

 Энэ хүрээнд хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний сургагч багш бэлтгэх, “Анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ба хөнгөвчлөх тусламж үйлчилгээ” сэдэвт ӨЭМТ-ийн ахлагч нарт нийт гурван удаагийн сургалт хийлээ. Түүнчлэн өрхийн эмч нарт зориулсан “Өвдөлт намдаалт ба хөнгөвчлөх тусламж үйлчилгээ”сэдэвт чадавхижуулах сургалтанд Баянзүрх дүүргийн ӨЭМТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамруулсан юм.

 

 Тус сургалтанд есөн дүүргийн хавдар судлаач эмч нар, мөн дүүрэг бүрээс ӨЭМТ-ийн хоёр эмчийг сонгон, нийт 27 эмч хөнгөвчлөх эмчилгээний сургагч багшаар бэлтгэгдсэн байна. Улмаар сургагч багш нараар дамжуулан ӨЭМТ-ийн бусад эмч нарт сургалт хийж, чадавхижуулах боломжтой болжээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-наас тавдугаар сарын 7, 8-нд зохион байгуулагдсан “Анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ба хөнгөвчлөх тусламж үйлчилгээ”, “Өвдөлт намдаалт ба хөнгөвчлөх тусламж үйлчилгээ” сэдэвт сургалтанд Баянзүрх дүүргийн ӨЭМТ-ийн ахлагч нар болон эрүүл мэндийн төвийн хавдар судлаач эмч, өрхийн менежер, халдварт бус өвчин хариуцсан мэргэжилтэн, ӨЭМТ-ийн эмч, сувилагч зэрэг нийт 100 хүн хамрагдлаа.

 Дашрамд дуулгахад, Монгол Улсын нийт хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгааны хоёрдугаарт хорт хавдар орж буй бөгөөд шинээр оношлогдсон хорт хавдрын тохиолдлын 70 гаруй хувь нь  хожуу буюу зөвхөн хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ шаардлагатай үедээ оношлогдож байна.

 

 

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18