ТОП ТАТВАР ТӨЛӨГЧДӨД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/05/09

Татварын ерөнхий газраас шилдэг татвар төлөгчдийн төлөөллийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Уулзалтыг ТЕГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Заяабал нээж, улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байдаг том татвар төлөгчдөдөө талархал илэрхийлээд татварын хуулийн шинэчлэл аж ахуйн нэгжүүдэд ямар давуу тал үүсгэж байгаа талаар танилцууллаа. 2020 оны нэг сарын нэгнээс хэрэгжиж эхлэх Татварын багц хуулиар эрсдэлгүй татвар төлөгчийг татварын хяналт шалгалтанд хамруулахгүй, татварын өр төлөх хугацаа 2 сар байсныг 24 сар болгосон, татварын хөөн хэлэлцэх хугацааг 5 жил байсныг 4 жил болгосон зэрэг татвар төлөгчийн эрх ашиг хамгаалагдаж байгааг онцлов. Мөн хуулийн шинэчлэлээр олон улсын татварын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр үйл ажиллагааны удирдлагыг Монгол улсаас хэрэгжүүлдэг гадаадын аж ахуй нэгжийн  татварын харилцаа /CFC rule/,  алба татвар ногдох орлогоос хасаж тооцох хүүгийн зардал /interest deductions/, татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрэм GAAR-ийг хэрэгжүүлэх, үндэстэн дамнасан групп нь үнэ шилжилтийн улс бүрээр тайланг гаргадаг болох зэрэг шинэчлэлтүүдийг топ татвар төлөгчдийн төлөөлөл сонирхож хэлэлцүүлэг өрнүүлж, холбогдох журам боловсруулах, хэлэлцүүлэхэд хамтран ажиллахаар болов.

Мөн хуулийн шинэчлэлийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Татварын ерөнхий газраас гүйцэтгэж, хэрэглээнд нэвтрүүлээд байгаа “Татварын удирдлагын нэгдсэн систем”-ийн товч танилцуулгыг хийлээ.

Татварын хуулийн хэрэгжилтийг хангахад аж ахуйн нэгжийг гол төлөөлөн харилцдаг санхүү хариуцсан захирал, нягтлан бодогчдийг урьж, хуулийн шинэчлэл болон цахим татварын системийн шинэчлэлийн хүрээнд тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг ярилцаж, санал солилцож байгаагаараа энэ удаагийн уулзалт онцлогтой боллоо.

Уулзалтанд “Эрдэнэс таван толгой” ХХК-ийг төлөөлж ерөнхий нягтлан бодогч н.Алтанцэцэг, “Монголын алт МАК” ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Д.Сайнжаргал, “Энержи ресурс” ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Д.Болормаа, “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогч н.Эрдэнэсувд, “ХААН банк” ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Р.Мөнхтуяа “Ачит ихт” ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Д.Юмин, “АПУ” ХХК-ийн  Ерөнхий нягтлан бодогч н.Баярмаа, “Цайртминерал” ХХК-ийн Төлөөлөгчийн газрын захирал Г.Оюунгэрэл, “Тийс монгол” ХХК-ийн нягтлан бодогч н.Энхжаргал, “Номинтав трейд” ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал А.Норсмаа, “Эрдэнэт үйлдвэр” ХХК”-ийн Төлөөлөгчийн газрын эдийн засагч, нягтлан бодогч Б.Хүрэлбаатар нар хүрэлцэн ирэв.

Харин ТЕГ-аас  Төрийн захиргааны удирдлагын дарга Л.Нэргүй, Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал, Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Ц.Энхжавхлан, Хуулийн хэрэгжилтийг хангах газрын дарга Б.Болдбаатар,  Сургалтын төвийн дарга Б.Бадамцэцэг, Улсын төсөв орлого хяналтын газрын дарга Н.Бямбаа, ТУНС төслийн зөвлөх Д.Хүрэлчулуун, Х.Батбаяр нар байлцаж, ирсэн зочидтой чөлөөт ярилцлага хийв.

Үйл ажиллагааны төгсгөлд ТЕГ-ын дарга Б.Заяабал хүрэлцэн ирсэн ТОП татвар төлөгчдөд “Талархал” гардуулав.

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Эрдэнэт үйлдвэр” ХХК”-ийн Төлөөлөгчийн газрын эдийн засагч, нягтлан бодогч Б.Хүрэлбаатар

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Монголын алт МАК” ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Д.Сайнжаргал

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Энержи ресурс” ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Д.Болормаа

 

 

 

 

 

 

 

 

 

|

 

 

  “Тийс монгол” ХХК-ийн захирал Марк Бейли

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  “Цайртминерал” ХХК-ийн Төлөөлөгчийн газрын захирал Г.Оюунгэрэл

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  “Ачит ихт” ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Д.Юмин


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Номинтав трейд” ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал А.Норсмаа

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 “ХААН банк” ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Р.Мөнхтуяа

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогч н.Эрдэнэсувд,

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“АПУ” ХХК-ийн  Ерөнхий нягтлан бодогч н.Баярмаа

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Эрдэнэс таван толгой” ХХК-ийг төлөөлж ерөнхий нягтлан бодогч н.Алтанцэцэг
 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна 1 цагийн өмнө
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ 2 цагийн өмнө
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг 2 цагийн өмнө
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 7 цагийн өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 7 цагийн өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай Өчигдөр
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна Өчигдөр
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа Өчигдөр
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ 2026/03/27
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ 2026/03/27
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ 2026/03/27
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна 2026/03/27
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно 2026/03/27
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 2026/03/27
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой 2026/03/27