ШУУД: ЯЛАЛТЫН БАЯРЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/05/09

ОХУ болон ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсууд эх орны дайнд ялалт байгуулсны 74 жилийн ой тохиож байна. 1945 оны тавдугаар сарын 9-нд зургаан жил үргэлжилсэн дэлхийн II дайн дуусч нацист Герман бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан тэр өдрийг хүн төрөлхтнийг дайны аюулаас аварсан "Ялалтын өдөр" гэж жил бүр тэмдэглэдэг билээ. Орос орон даяар болдог энэ баярын гол үйл явдал Москвад өрнөдөг. Ялалтын баярын парадаас эхлээд тэр өдөртөө соёл урлагийн тоглолтууд, үзэсгэлэн, уралдаан тэмцээн болж орой нь ёслолын буудлагаар өндөрлөдөг. Тэгвэл энэ баярыг Монголд бас өргөн тэмдэглэж заншсан юм. Эх орны дайны үед бидний монголчууд их Оросын ард түмэнд аль байдгаараа тусалж тэр хөрөнгөөр байгуулагдсан "Ард Монгол" танкийн цуваа болон бэлгийн агт морьд Берлинд ялалтын сүр хүчийг бадруулахад оролцсон аугаа түүх байдаг. Тийм болохоор Монголчууд Оросын ард түмэнтэйгээ нэгэн адил их ялалтыг өргөн тэмдэглэж, зөвлөлтийн дайчдын болон алдарт жанжин К.Г.Жуковын хөшөөнд цэцэг өргөдөг уламжлалтай. Өнөөдөр ялалтын баярт зориулсан хүндэтгэлийн жагсаал болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18