ИХ ХЭМЖЭЭНИЙ СУМ АЛДАГДСАН ХЭРЭГТ ТАВАН ХҮНИЙГ СААТУУЛЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/05/09

Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 0311 дүгээр цэргийн ангиас их хэмжээний буюу байлдааны зориулалттай 2000 ширхэг сум алдагдсан талаар бид мэдээлсэн.

Цэргийн ангиудаас алдагдсан байлдааны зориулалттай их хэмжээний сум нь хууль бусаар сум зардаг зохион байгуулалттай бүлэг этгээдүүдийн гараар орж, Нарантуул, Хархорин зах болон бусад газруудаар нууцаар борлуулагдсан нь тогтоогджээ.

Эх сурвалжийн мэдээлснээр галт зэвсгийн байлдааны болон бусад төрлийн их хэмжээний сумыг Нийслэлийн Нарантуул, Хархорин худалдааны төвүүдэд зарж борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан О, Э, Ч, Н, У,  нарын таван хүнийг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас баривчилжээ. Тэднээс хууль бусаар олж авсан 50.000 /тавин мянга/ ширхэг орчим байлдааны зориулалттай болон бусад төрлийн сумыг тээврийн хэрэгсэл болон гэрээс нь хураан авчээ.

Дээрх улсын онц тусгай газраас их хэмжээний сум алдагдсан нь ихээхэн асуудал үүсгэж байгаа бөгөөд хэрэгт холбогдуулан зарим алба хаагчдыг шалгаж байгаа талаар мэдээлэл бий. Дашрамд, зах худалдааны төвүүдэд нэг ширхэг сум 5000-10000 төгрөгийн үнээр худалдаалагддаг юм байна.

эх сурвалж: news.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18