СЭТГҮҮЛЧТЭЙ ЯСАА ЦАЙТАЛ ЗАРГАЛДАХАА А.ЦЭРЭНСОДНОМ ПРОКУРОР ИЛЭРХИЙЛЛЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/05/08

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Улсын Ерөнхий прокурорын орлогчоор А.Цэрэнсодномыг томилуулахаар санал болгосон. Тухайн үед А.Цэрэнсодном нь бусдыг дарамталж буй утасны ярианы бичлэг нийтэд дэлгэгдэж, АТГ-т шалгагдаж байсан баримтууд ил болов. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга А.Цэрэнсодномын нэрийг татсан билээ. УЕП-ын орлогч гэх албан тушаалын суудлын ирмэгт дөхсөн А.Цэрэнсодном нь өнөөдөр Сүхбаатар дүүргийн ахлах прокуророор ажилладаг билээ.  Түүний гэр бүлийн хүн мөн л прокурорт  албан тушаал хашдаг. Тэрээр өөрийнх нь талаар бичсэн манай сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн. Энэ дагуу өчигдрөөс сэтгүүлч Н.Өнөрцэцэгт  Цагдаагийн ерөнхий газар зөрчлийн хэрэг нээгээд шалгаж байгаа билээ. А.Цэрэнсодном нь гүтгэгдсэн гэж гомдол гаргасан байна. Тэрээр өөрийнхөө фэйсбүүк хуудсаар сэтгүүлчтэй ясаа цайтал заргалдана гэдгээ илэрхийллээ.

 А.Цэрэнсодном нь бага насны хүүхдийг хүчирхийлдэг гэх хэрэгт холбогдон шалгагдаж байсан Наранхүү гэж этгээдэд аавынхаа хөөргийг, дүүгийнхээ ланд 200 маркийн авто машиныг туслах зорилготой өгсөн. Энэ өглөгөө авч чадахгүй байсан учир “хохино шүү, 461-р  хорих ангируу ачина гэсэн яриа өрнөсөн нь үнэн” гэж манай сайтад өмнө нь мэдээлсэн байдаг. Эрүүгийн хүнд гэмт хэрэгтэнд хуулийн байгууллагын прокурор хүн яагаад ийнхүү туслах болов, ямар мөнгөний холбоо байв гэдгийг шалгах нь зүйтэй болов уу?  

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18