ГАНЦААРААА ЗОГСОЖ БАЙГААД 15 ДАВХАРААС ҮСЭРЧЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/05/07

 Өчигдөр 17.00 цагийн үед нэгэн эмэгтэй өндөр байшин дээрээс унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарав. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах "KH apartment" хотхоны 6а блок барилгаас эмэгтэй унаж амиа алдсан юм. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, өндрөөс унаж амиа алдсан эмэгтэй 30 гаруй насны эмэгтэй байсан гэнэ. Чухам ямар шалтгаанаар ийнхүү өндрөөс амиа унаж амиа алдсаныг ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ. 

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Хэргийг шалгаж байгаа. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм. 

Хэргийн мөрөөр тухайн байрны оршин суугчдаас тодруулахад "Залуухан эмэгтэй байсан. Байрны хамгийн дээд давхарын тагтан дээр ганцаараа нэлээн удаан зогссон. Оршин суугчдын зүгээс тэр даруйд цагдаагийн утсанд дуудлага өгч, эмэгтэйг цааш буухыг шаардсан. Гэвч эмэгтэй дээврээс буухгүй байсаар байгаад доошоо уначихсан. Байрны зогсоолд байсан "Range rover" маркийн автомашин дээр унасан. Үнэхээр аймшигтай байсан" гэлээ. 

Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр, эмэгтэй тус байрны оршин суугч биш бөгөөд тэрээр ХУД-ийн 11 дүгээр хороонд байрлах “Тайм скүэр” хотхонд амьдардаг байжээ. Улмаар өчигдөр "KH apartment" хотхонд ирэн орцны кодыг нь мэдэхгүй ч хүмүүсийг дагаж орсон байна. Ингээд 15 давхрын тагтан дээр нэлээн удаа ганцаараа зогсож байжээ. Хэрэг бишидсэнийг мэдсэн оршин суугчид цагдаагийн байгууллагад дуудлага өгч, цагдаагийн албан хаагчид шуурхай ирсэн боловч эмэгтэй 15 давхрын тагтнаас үсэрсэн байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18