ХАКУХОГИЙН ИРГЭНШЛЭЭС ТАТГАЛЗАХ ХҮСЭЛТИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ СУДАЛЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/05/07

Японы мэргэжлийн сумо бөхийн 42 дэх аварга, сумогийн олон амжилтуудын эзэн М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Тэгвэл энэхүү хүсэлт Монгол Улсын Ерөнхийлөгчид  өнгөрсөн долоо хоногт иржээ. Ерөнхийлөгчийн зүгээс ирүүлсэн материалыг шалгаж үзээд иргэншлээс хасах эсвэл хасахгүй байх шийдвэр гаргадаг юм байна. Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлт ирүүлсэн тохиолдолд маш олон хуулийн байгууллага болон холбогдох байгууллагуудаас татгалзахыг зөвшөөрөх эс зөвшөөрөх хүсэлтүүдийг нэгтгэж гаргасан учраас одоо эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгч гаргах юм. Тэгвэл Ерөнхийлөгчийн зүгээс холбогдох байгууллагаас ирүүлсэн саналуудыг нэгтгэж, судалж байгаа юм байна. Ерөнхийлөгчийн хувьд иргэншлээс хасахгүй байх шийдвэр гаргах боломжтой юм байна.

Хуулийн дагуу Монголын иргэншлээс татгалзах хүсэлтээ гадаадад байгаа бол тухай улсад байгаа Элчин сайдын яамаар дамжуулдаг бол Монголд байгаа бол НЗДТГ-аар дамжуулж, Гадаадын иргэн харьяатын газарт хүргүүлдэг юм байна. Түүний дараа Ерөнхийлөгчид хүргүүлэх юм байна. Хакухо М.Даваажаргалын хувьд иргэншлээс татгалзах хүсэлтээ Японы Элчин сайдаар дамжуулан ирүүлсэн байна.

Хакухо М.Даваажаргалын хувьд Монгол Улсын иргэншлээс татгалзах шийдвэрийнхээ хариуг хүлээж байгаа гээд “Шинэ банцүкэ дээрх Рэйва гэсэн ханзыг хараад шинэ эрин эхэллээ гэдгийг жинхэнээсээ мэдэрлээ. Хэйсэй эринд ганц зүйл дээр их харамсаж байсан. Ёкозүна Фүтабаямагийн 69 дараалан ялсан амжилтад тун ойрхон буюу 63 дараалж ялаад унасан явдал байлаа. Гэхдээ би өнгөрснөөсөө их зүйл суралцсан. Анх 15 настайдаа Японд ирж, өдийг хүртэл бүх л амьдрал минь Хэйсэй эринд өнгөрсөн. Эзэн хааныг Сүмогийн ордонд ирж тэмцээн үзэхэд ялагдаж байгаагүйдээ баярладаг. Маргаашнаас буюу угтан ирж буй Рэйва эринд та бүхэнд шинэ Хакүхог харуулах болно” хэмээн ярилцлагууддаа дурдаж байсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18