НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЕБС-ЫН СУРАГЧИД “ШҮД УГААЛТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН”-Д ӨРСӨЛДЛӨӨ

О.Шүрэнцэцэг
2019/05/06

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шүд угаах зөв аргачлалыг эзэмшүүлэх, түүний ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах, хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулах зорилгоор Нийслэлийн Шүд эрүү нүүрний төвөөс санаачлан НДЗДТГ, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвтэй  хамтран энэ сарын 04-нд “Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн”-ийг амжилттай зохион байгууллаа.

Налайх дүүргийн ЕБС-иудын 9-12 насны сурагчдын дунд анх удаа зохион байгуулсан тус тэмцээнд 109 дүгээр сургуулийн 3 баг, 119 дүгээр сургуулийн 5 баг, 103 дугаар сургуулийн 3 баг, Эрдмийн оргилцогцолбор сургуулийн 5 баг, Голомт цогцолбор  сургуулийн 4 баг, Албан бус насан туршийн боловсролын төвийн 1 баг, Чандмань-Эрдэнэ шашны бүрэн дунд сургуулийн 1 баг, Хос-Уянга сургуулийн 1 багийн нийт 184 хүүхэд оролцлоо.

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд НДЗДТГ, НШЭНТ, Налайх дүүргийн ЭМТ-өөс хамтран хийж буй тус ажлыг Тайваны хүүхэд, гэр бүлийг дэмжих сан, Таван богд интернейшнл ХХК Colgate бүтээгдэхүүн, Good neighbors ТББ, Монфреш ХХК-иас дэмжиж шилдгээр шалгарсан таван 5 баг, мөн шүдээ хамгийн сайн угаасан гурван хүүхдийг өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулсан юм.

Түүнчлэн тэмцээний удирдамжийн дагуу нэгдүгээр шатанд шалгарсан 40 хүүхэд энэ сарын 30-нд болох хоёрдугаар шатны тэмцээнд оролцохоор болжээ.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН  ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18