Ш.АЛТАНТУЯАГИЙН ШҮҮХ ХУРАЛ БОЛЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/05/06

Монгол бүсгүй Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийн шүүх өнөөдөр болж байна.Малайзын Куала Лумпурт болно. Тус шүүх хуралд түүний аав С.Шаарийбуу, Ерөнхийлөгчийн Хүний эрхийн зөвлөх Г.Уянга нар оролцоно.

Ш.Алтантуяагийн амь насанд халдсан хэрэгтнүүдийн шүүх хурал маргааш Куала Лумпурт болно

Уг хэргийг дахин шалгах хүсэлтийг түүний аав С.Шаарийбуу нь тавьснаар өнгөрсөн оноос эхлэн тус улсад энэхүү хэргийг шалгах болсон юм. Шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сард эхэлж, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг, С.Шаарийбуу болон талийгаач Ш.Алтантуяагийн хүү оролцсон юм. Шүүх хуралд албан ёсны орчуулагчаар Малайзад амьдардаг эмэгтэйг оролцуулсан. Манай талаас Малайзад үйл ажиллагаа явуулдаг  “Карпал Сингх” гэдэг хуулийн фирмтэй гэрээтэй ажилладаг. Энэ хуулийн фирм эрүүгийн болон иргэний шүүх хуралд хохирогчийг төлөөлж оролцох итгэмжлэлтэй юм.  Энэхүү шүүх хуралд оролсны дараа Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Малайз манайхаас өөр системтэй. Манайх Ром германы эх газрын эрхзүйгээр явдаг. Харин Малайз бол Англи саксоны эрхзүйг мөрдөхөөс гадна Мусульман шашинтай хууль учраас шарриатын хууль үйлчилдэг. Давхардсан хуулийнхаа  зохицуулалтаар эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээд хааны сан хөмрөгт орсон тохиолдолд дахин сөхөж хэлэлцэх эрх, ойлголт байдаггүй. Харин сүүлийн сонгуультай холбоотойгоор бараг Малайзын түүхэнд анх удаа Хааны сан хөмрөгөөс гарсан учраас мөрдөн байцаах ажиллагаа шинээр эхэлсэн. Тиймээс бидний зүгээс шүүхийн процесс нь дүрэм журмынхаа дагуу явах юм байна гэсэн горьдлого төрж байгаа. Манайх бичмэл хуультай. Малайзынх жишиг буюу адил төстэй  хэрэг дээр үндэслэдэг. Тэгэхээр Малайзад болж буй энэ удаагийн шүүх хурал сар, хэдэн сар, жил ч үргэлжилж мэднэ. Систем нь ийм учраас шүүхийн процесс удаан үргэлжлэх магадлалтай. Эхний байдлаар 11 хоног гэж байгаа ч сар ч үргэлжлэхийг үгүйсгэхгүй” гэсэн байдаг.

Нэмж мэдээлэхэд, Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэргээр  2015 онд Малайзын хоёр иргэнд цаазын ял оноосон.  Гэвч нэг нь шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээс өмнө Австрали улс руу зугтаж, Сиднейн цагаачдыг хорих төвд хоригдож байсан. Гэхдээ жинхэнэ захиалагчид ял шийтгэлээ хүлээх ёстой гэж үзсэнээр хэргийг дахин сэргээн шалгах болсон юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18