УИХ-ЫН ГИШҮҮН Х.НЯМБААТАР, А.УНДРАА НАРЫГ БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГААР ТОМИЛОХ УУ

О.Шүрэнцэцэг
2019/05/06

Энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар зарим байнгын хорооны даргыг өөрчлөх асуудлыг хэлэлцэхээр товлосон байна. Хуулийн дагуу байнгын хороог нэг жилийн хугацаанд даргалдаг бөгөөд одоогийн дарга нарын ажиллах хугацаа дуусаад таван сар өнгөрчээ.

Тодруулбал, Байнгын хороодын дарга нарын ажиллах бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сард дууссан ч намрын чуулганы үеэр гишүүд бойкот зарласнаас болж чуулган хуралдаж чадаагүй учир ийнхүү хойшилсон байна.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байсан Ё.Баатарбилэг БСШУС-ын сайдаар томилогдсон учраас түүнийг байнгын хорооны даргаас чөлөөлж оронд нь УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг томилсон.

Харин одоо Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүнджээжанцан, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир нарыг чөлөөлж, дараагийн дарга нарыг томилно гэх мэдээлэл байгаа юм.

Эх сурвалжийн мэдээлснээр Хууль зүйн байнгын хороон даргаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Өргөдлийн байнгын хороон даргаар УИХ-ын гишүүн А.Ундрааг томилохоор яригдаж байгаа аж. Мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Д.Лүндээжанцанг сайн ажилласан хэмээн дүгнэж буй учир улираан томилж магадгүй гэх мэдээлэл байна.

Ганц Д.Лүндээжанцан гэлтгүй сайн ажилласан гэж хороодын гишүүд үзвэл байнгын хороодын одоо байгаа дарга нар үргэлжлүүлэн нэг жил ажиллах боломжтой болох юм.

 эх сурвалж: medee.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18