"СЭТГҮҮЛЧ М.БАТДОРЖ" САНГИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛГИЙН ЭЗЭД ТОДОРЛОО

О.Шүрэнцэцэг
2019/05/04

"Сэтгүүлч М.Батдорж" сангийн нэрэмжит сангийн тэтгэлэгт уралдааны дүн гарчээ. “Сэтгүүлч Батдорж” сан жил бүрийн гуравдугаар сарын 06-ны өдөр сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд эссе бичлэгийн уралдаан зарлаж, тавдугаар сарын 03-ны өдөр буюу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр ялагчдыг тодруулдаг уламжлал тогтсон. Өмнөх жилүүдэд “Цахим орчин дахь бидний араншин”, “ Эх хэл- Монгол дархлаа” зэрэг сэдвүүдийн хүрээнд уралдааныг зохион байгуулсан бол өнөө жил “Шинэ монголын тухай” гэсэн сэдвийн хүрээнд болсон байна.

Энэ жилээс уралдааны шалгуурт өөрчлөлт оруулж, хоёр үе шаттай зохион байгуулжээ. Эхний шатанд эссе бичиж, дараагийн шатанд шалгарсан оюутнууд телевизийн сурвалжлага бэлтгэж, өрсөлдсөн байна. Зургаадугаар уралдаанд МУИС, МУБИС, Отгонтэнгэр Их Сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, РТМУС, Сити Их Сургуулийн оюутнуудаас 36 бүтээл ирүүлснээс хоёрдугаар шатанд 11 оюутан шалгарчээ. Тэргүүн байрт Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн II ангийн оюутан Н.Энхтэнгэр шалгарч бүтэн жилийн сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг гардан авлаа.  Тусгай байрт  МУИС-ийн  3-р курсийн оюутан Б.Сарангэрэл, ХҮИС 2-р курсийн оюутан Х.Хулан, МУИС 3-р курсийн оюутан Х.Үүрийнтуяа, МУБИС-ийн 3-р курсын оюутан Л.Эрдэнэжаргал, МУИС 3-р курсийн оюутан Т.Энхнаранжав, МУИС 2-р курсийн оюутан С.Чүнсэрээ нар шалгарч өргөмжлөл, мөнгөн урамшуулал хүртсэн юм.

“Сэтгүүлч Батдорж” сан нь 2014 онд байгуулагдсан бөгөөд залуу сэтгүүлчдийг дэмжих,  сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудад оюуны хөрөнгө оруулалт хийх, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготой юм. Өнгөрсөн таван жилийн хугацаанд тус сан нийт 5 оюутанд сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг, 25 оюутанд мөнгөн урамшуулал олгосон байна. Үүнд сангаас 14.5 сая төгрөг зарцуулжээ.

"Сэтгүүлч М.Батдорж" сангийн нэрэмжит тэтгэлгийн эзэд тодорлоо


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18